“Улаан мөнгөн ус авна” гэсэн зараас болгоомжлоорой

Монгол Улсын холбогдох салбар хариуцсан сайдуудын хамтарсан тушаалаар мөнгөн усыг химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан. Гэтэл сүүлийн үед энэхүү хорт аюултай бодисыг хууль бусаар олж авах, тээвэрлэх, илгээх, борлуулах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Үүгээр ч зогсохгүй олон нийтийн сүлжээгээр "ОХУ-д үйлдвэрлэсэн 1950-иад оны "Зил" хөргөгч, индүү, хүндийн өргөлтийн туухай, дөшийг өндөр үнээр худалдаж авна. Эдгээр зүйлс дотор улаан мөнгөн ус  байдаг. Хятад иргэд өндөр үнээр худалдаж авч байна" гэх мэт иргэдийг төөрөгдүүлсэн хуурамч мэдээлэл цацагдаж, зарим иргэд эдгээр цуурхалд итгэж хохирсон тохиолдол гарсан.

Иймд "Улаан мөнгөн ус авна" гэсэн зар, залилангийн хэргээс сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.