
Хошин урлагийн "Х Түц" продакшн 15 жилийн дараа баруун аймгуудаар аялан тоглолтоо хийж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэд Говь-Алтай аймагт тоглолтоо хийсэн. Тус тоглолтын үеэр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул жүжигчин Г.Ундармааг Говь-Алтай аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнажээ. Мөн түүнийг Алтай хотын хүндэт иргэнээр өргөмжилсөн байна.
Б.Орхон