Х.Бадамсүрэн 180 саяын тансаг тавилгаар гэрээ тохижуулжээ
“Түүнийг ингэж тансаглуулахын оронд зургаан өрхийг орон сууцтай болгох байв”

 

Эрдэнэт үйлдвэрийн захирлаар очингуутаа 01 тоот тушаалаараа өөртөө 300 саяар машин худалдаж авсан Х.Бадамсүрэнгийн тансаглал үүгээр дуусахгүй нь. Тэрээр Эрдэнэтэд амьдрах байрандаа зориулж 180 сая төгрөгөөр тансаг тавилгууд авсан байна.

ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, “Х.Бадамсүрэнгийн эдлэх эрх хангамжаас арван төрлийг хассан. Зайлуул, өмнөх дарга нар шигээ хангамж эдлэх ёстой гээд хүний эрх яриад заргалдаад явсан ч болохоор, арай дэндүү хасаж танасан” гэж хэвлэлийн хурлын үеэр ярьж байсан бичлэг нь бий. Түүнд сард 24,5 сая төгрөгийн цалин, түр амьдрах байр, унах унаа, гэрээ дуусч буцах үед нүүх зардал, энэ дөрвийг л үйлдвэрийн мөнгөнөөс гаргахыг зөвшөөрсөн гэж байв.

Тэгвэл байранд нь 24 саяар засвар хийлгэсэн баримт өмнө ил болж байсан. Харин байраа тохижуулахад 180 саяар тансаг тавилгууд худалдан авсан мэдээллийг нууцалж байлаа.

Х.Бадамсүрэн ажлаа авснаас сарын дараа энэхүү өөрийн тансаглалд зориулсан 180 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээнд гарын үсгээ зуржээ. Гэрээний хавсралт тавилгын жагсаалтад жирийн иргэдийн санаанд багтамгүй дүн бий.

Тухайлбал, MELODIA брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдэлийг 25,5 сая төгрөгөөр, нэмээд 15 саяын хувцасны шүүгээ, 8,1 саяын коммодоор хослуулан нойрсох тав тухыг нь хангасан аж.

Мөн 22 саяын үнэтэй гал тогооны тавилга, дээр нь шарах шүүгээ, плитка, агаар шүүгч, холигчоо хүртэл авахуулахад 2,8 сая зарцуулж, MELODIA брэндийн 8 сандалтай ширээг 16 саяар авчээ.

Түүнчлэн DONATELLO брэндийн буйдан 21,5 сая төгрөгөөр, MELODIA брэндийн зочны өрөөний иж бүрдэл 20 саяар, жижиг ширээ 3,2 саяар тус тус авч зочны өрөөг тохижуулсан байна.

Х.Бадамсүрэнгийн байр гурван унтлагын өрөөтэй аж. Нөгөө хоёр өрөөнд нь тус бүр 10 саяын унтлагын иж бүрдэл, ажлын өрөөг нь 8,6 саяын тавилгаар “тоногложээ”.

Ийнхүү Х.Бадамсүрэн захирлын тансаг тавилгаар тохижуулсан байр нийтдээ 200 сая хол давсан өртөгтэйгээр “босчээ”. Насаараа үйлдвэрт ажилласан зургаан эрийн гэр бүлд орон сууц авч өгөх хэмжээний мөнгө ийнхүү Х.Бадамсүрэнгийн үзэгний үзүүрээр хувийн тансаглалд нь зориулагдав.

“Эрдэнэт”-ийг төр 100 хувь мэдэлдээ авсан гол шалтгаан энэ. Хувийн хэвшлийн хяналтыг хууль бусаар түлхэн гаргасан төрийн нударганы нөгөө талд дарга захирлуудын тансаглал, хувьдаа завших их шунал бий. Мэдээж Х.Бадамсүрэнг тойрсон орлогч захирлууд, зөвлөх, туслахуудад энэ хэмжээний хангамж шийдэгдэх нь тодорхой.

Хяналт тавих ёстой ТӨБЗГ-ын дарга нь Эрдэнэтийн намын дарга байсан, тэндээ хувийн компанитай, дэд дарга нь Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн. ТУЗ-ийн гишүүдийн цалингийн цэсэнд Х.Бадамсүрэн гарын үсэг зурна. Мөн Дотоод аудит нь захирлын шууд мэдэлд харъяалагдахаар бүтцийг өөрчилж өгсөн.

Ингэж төрийн мөнгийг хяналтгүй урсгах боломжоо нээж авдаг аж. Богино зайн улстөрөөр ард түмнээс хулгайлах цоорхой гаргадаг үлгэр жишээ энэ. Одоо төрд зуун хувь авах шийдвэр гаргасан, Х.Бадамсүрэнг томилсон бүх гишүүд төрийн мөнгөөр тансаглах ээлжээ хүлээн, “шахаагаа” хийхээр шүлсээ үсчүүлэн зүтгэж буй. Тэд “ард түмний өмч” гэх нэрийн дор булааж авсан эрх мэдлээрээ дамжуулж хувьдаа завших нүх сүвээ эрэлхийлж суугаа. Шударга ёс дийлж, шүүхээр үнэн ялах цаг ойрхон гэдгийг мэддэг учраас, бага хугацаанд ихийг авахын төлөө үүнээс ч увайгүй үйлдлүүд цаашид олон гарна. Харамсалтай нь хяналт тавьж, зогсоох хүчин алга.







 

Э.Бат

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sandag 2017-04-19 05:08:21
    Shudarga Nyamdorj ingeh gej l uhen hat an zutgesen yum baigaam sh dee. Odoo tegeed shahaagaa hiine
  • zochin 2017-04-19 04:32:08
    Yanadaa. Sahil avaad shal dordov gegch l bolj bainadaa. Ard tumen chini tsalingaasaa naad mungiig chini tulj baigaa shuu!!!!!!!!!!!!!!!!
  • Зочин 2017-04-19 02:01:07
    Ичиж амьдраасай даа
  • иргэг 2017-04-18 16:00:56
    ЭНЭ ҮНЭН ҮҮ??? АТГ шалгана байхаа
  • Erdene 2017-04-18 15:55:03
    Төрийн албанд 20 жил дарга хийхдээ ингэж тансагласан мөнгийг нийоүүлбэл бүр аймар тоо гарна даа зөвхөн ил гарч байгаа нь энэ
  • Зочин 2017-04-18 11:13:36
    хэрэв хувийн компани болсон бол ингэж хөрөнгөөрөө хэнийг ч тоглуулахгүй 1 төг ч хэмнэнэ,төрийн мэдэлд 100 хувь авах гэсэн нь энэ... ил нь энэ далд нь юу байгаа...
  • Otgoo 2017-04-18 10:36:50
    МАН-гаруудын СҮРЭНБАДАМ ийм зүйл хийнэ. Тэр ООсор Ням гэж метр 50 тай нөхөр ингэнэ гэж мэдэж л байсан. ОЛОН олон СҮРЭНПАРАНгууд байгаа ш дээ.
  • zochin 2017-04-18 10:33:50
    odoi amitan be!!
  • ayaaa 2017-04-18 10:31:36
    uhehiin hoorond ene hun ingej tansaglana gej baihgui bh. Ajillah, amidrah bolomjiig ni hangah neriin dor saikhan nugarsan business hiij baigaa neg nuhriin l .....
  • ЗОЧИН 2017-04-18 09:22:47
    эжнэ ямар балай эр бэ ажлаас нь халах хэрэгтэй ш дэ. Ёстой ухамсаргүй эргүү эр байна даа ажлаа л сайн хийгээд явж байхгүй
  • Зочин 2017-04-18 09:14:00
    Төрд шургалсан хулгайчууд арай дэндэж байнаа. Ичих нүүргүй амьтад юмаа. Монголын төрийн тэргүүнүүд бүгд адилхан хулгайч болохоор хэн энэ завхралыг засах вэ дээ....
  • Зочин 2017-04-18 08:24:37
    Бид чинь яасан ч ноомой, дорой, аймхай улс вдээ. Бидний карманаас авсан мөнгөөрөө ингэж тансаглаж байхад халаглахаас өөр яаж ч чадахгүй байна. Гутаж байна.
  • БАДАМ 2017-04-18 08:12:10
    ИЙМ Л ЛУЙВАРЧИД ӨНДӨР АДЛБАН ТУШААЛД ОЧДОГ ШҮҮ. МОНГОЛ ОРОС ЦВЕТМЕТ НЭГДЭЛД ОЧООД ЯАЖ ЛУЙВАР ХИЙЛЭЭ. ЭНГИЙН ИРГЭН ШОРОНД ХАТАХ БАЙХАД ЭНЭ НОХОЙ ИНГЭЭД Л ЯВЖ ...
  • Зочин 2017-04-18 07:40:08
    Энэ бүх тавилгыг иргэн Х.Бадамсүрэн худалдаж аваагүй "ГОК" авсан байгаа биз дээ "Эрдэнэт"-ийн хөрөнгө дараагийн Захирал нь хэрэглээд л явна
  • Ол 2017-04-18 07:30:35
    Ингүүлэх л гэж сонгоо биз дээ
  • zochin 2017-04-18 07:18:51
    Ard tumen bidnii tatwariig nemeed oorsdoo bolohoor bayjaad l hetsuu ba shuu
  • Zochin 2017-04-18 06:56:20
    Nyam-Osor bolimoor um. Haa bna nuguu turiin umchiig kharj khandaad sakhiad bgaa n. End tend ynegyidyylj bgd avchikh yum yu bna geed uluv dolov geed yavdag sh de...
  • Нам  2017-04-18 06:55:11
    Нам засаг зөвшөөрсөн байхаа ...
  • ТА НАР АНЗААРААД БАЙГААРАЙ 2017-04-18 06:47:04
    ЖИЖИГ ГАР ТОМ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДСОНЫ ҮНДСЭН СИМПТОМИ НЬ ЭХЛЭЭД БААХАН ТАВИЛГА АВЧ ӨӨРИЙГЭЭ ТОХИЖУУЛАХ ЯВДАЛ. ХЭН ТЭГЛЭЭ АЖИЛ НЬ ЯМАР БАЙНА ГЭЭД ЭРГЭЦҮҮЛЭЭД ...
  • Зочин 2017-04-18 06:46:05
    Үүнийг уншаад ой гутаж байна даа.
  • zochin 2017-04-18 06:42:37
    Ene hun nuguu Mongol ros tsvetmet d bsan hun uu? Mun bol Haa yavsan gazaraa l urt garlaj yavdag yasan muuhai shunaltai hun be?? EEj aaviin ni buyan ni hachsiin ...
  • zochin 2017-04-18 06:12:23
    ene tansaglalaa zogsoogoochee