Өсвөрийн сагсчид Германаас хос мөнгө, хүрэл медаль хүртэв

Германы нийслэл Берлин хотноо "FIBA EASTER CUP MOABIT" сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 13-17-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд Монголын өсвөрийн сагсан бөмбөгийн U14 насны шигшээ багийн хоёр эрэгтэй, нэг эмэгтэй баг оролцон, арвин амжилт үзүүлэв.

Тэмцээний хөвгүүдийн U-14 насны ангилалд өрсөлдсөн Г.Ундрах дасгалжуулагчтай баг хүрэл медалийн төлөө Литва Улсын багийг 49:39-өөр хожин медалийн тавцанд зогсжээ. Тэд мөн тэмцээний зохион байгуулагчдын хүсэлтээр U-15 ангилалд дэвшин тоглож, мөнгөн медаль хүртсэн байна. Аваргын төлөө манай хөвгүүд Литва улсын багтай ширүүн өрсөлдөж, 33:26-гаар дийлджээ. 

Харин хөвгүүдийн U-14 ангилалд тоглосон Д.Лхагваа, Ж.Мөнхтөгс дасгалжуулагчтай манай нэгдүгээр баг мөнгөн медаль хүртжээ. Тэд Германы багтай финалд учраа таарч, 40:33-аар ялагдсан байна.

Ийнхүү Германыг зорьсон Монголын ирээдүй болсон сагсан бөмбөгчид гайхалтай амжилт үзүүлэн буурал тивийн дэвжээнд ур чадвараа гайхуулсаар хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болд 2017-04-19 01:36:59
    Амжилт хүсье Зөв явцгаагаарай
    202.9.41.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-04-18 12:54:47
    Ямар хөөрхөн юм бэ. Ахын дүү нарт асар их ирээдүй бн даа.
    122.201.26.171
    Мэдэгдсэн Хариулах