Азийн аварга сагсчид эх орондоо ирлээ

Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн гурав дахь удаагийн тэмцээнд Монголын баг аваргалж, түүхэн амжилт үзүүлсэн. Манай багт Б.Батзолбоо, Б.Наранбаатар, О.Энхбаатар, А.Сүхбат нар дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцсон юм.

Манай баг А хэсэгт БНХАУ, Малайз, Филиппин, Иран, Индонезтэй учраа таарсан юм. Манай залуус эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийж хожигдсон. Гэхдээ тэд алдаагаа засаж,  дараагийн тоглолтуудаа тун нямбай хийсэн. Удаах тоглолтод Филиппинийг 21:14-өөр хожсон. Улмаар Ираны хүчирхэг багийг 21:14-өөр буулган авав. Шийдвэрлэх тоглолтод манай баг Индонезийг 16:14-өөр хожин, хагас шигшээд шалгарсан.  
 
Их шөвөгт манай залуус Тайландыг 18:11-ээр хожсон бөгөөд ийнхүү Монголын баг хоёр дахь удаагаа тус тэмцээний финалд шалгарсан юм. Улмаар Азийн аваргын төлөө манай баг хэсгийн тоглолтод хожигдсон БНХАУ-ын багтай тунан үлдсэн. Залуус маань тоглолтын эхнээс нямбай байж, даагаа тун сайн нэхэн, өрсөлдөгчөө 17:14-өөр хожин Азийн аварга болсон юм.

Түүхэн амжилтын эзэд өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд тэднийг Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамт олон болон тамирчдын гэр бүл, багийн тоглогчид угтан авчээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.