Дуэйн Жонсон: Би бол зохион бүтээгч
“Tooth Fairy” буюу “Шүдний дагина”, “Геркулес”, “Галзуу хурд 5” зэрэг уран бүтээлээр нь бидний сайн мэдэх болсон Холливудын жүжигчин Рок буюу Дуэйн Жонсоны телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ дэлгэсэн сонирхолтой яриаг “Interview magazine” сэтгүүл цахим хуудастаа нийтэлжээ. Энэхүү ярилцлагыг өнөөдрийн “Оддын цаг” булангаараа орчуулан хүргэж байна. Тэрбээр 1972 оны тавдугаар сарын 2-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид  төржээ. Дашрамд дурьдахад, Форбес сэтгүүлээс жил бүр ашиг орлогоороо тэргүүлж буй оддын жагсаалтыг гаргадаг бөгөөд  Дуэйн Жонсон 2013 оны жагсаалтыг тэргүүлж байжээ. Түүний 2013 оны нийт ашиг 1.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.


-Та өнөөдөр өглөөнийхөө хоолонд юу идсэн бэ?

-Жирийн  л нэг өглөөний хоол идсэн.  Долоон унци мах, хоёр өндөг, дөрвөн унци овъёосны каш, хоёр хэрчим талх, цайны аяганы тал нэрсний шүүс гээд л.

-Таны төгс бие галбирын нууц?

-Арьсаа үргэлж арьчилдаг. Мөн зөв хооллолт, хүнд дасгал сур­­гуулилт, бас гайхалтай секс.

-Дасгал сургуулилт их хий­дэг үү?

-Би анх 1989 оноос хойш дас­гал сургуулилт хийж эхэлсэн. Тэр үед өөрийнхөө чадварыг хэтэрхий их үнэлдэг байжээ. Би дасгал хийх үнэхээр дуртай. Дасгал хөдөлгөөн өдрийн турш надад эрч хүч өгч, аливаа саад тотгорыг даван туулж, өөрий­гөө сорих боломж олгодог юм.    

-Та ер нь хэр сайн тогооч вэ?

-Ер нь сайн тогооч шүү. Ми­ний гарын онцгой зоог бол ман­гогоор чимэглэсэн утаж шарсан алган загас. Гайхалтай амттай шүү. Миний нэрийн бас нэг зоог бол өндөгтэй омлет. Энэ хоол чамд ч гэсэн таалагдана гэдэгт би л лав итгэлтэй байна.

-Хайр дурлалын тухай та юу гэж боддог вэ?

-Би хайрыг хайрлаж, хайранд дурладаг. Хайр дурлал ид дү­рэл­зэж байх үеийг юутай ч харь­цуулж болшгүй.

-Таныг бухимдуулдаг зүйл?

-Би залуухан ч байж дээ, 20 настай л байсан байх. Тэр үед эцэг эх маань таагүй ха­рил­­цаатай байсан юм. Нэг өдөр шөнө дунд болж байхад ми­ний утас дуугарсан. Утсаа ав­тал ээжийн маань уйлах дуу сон­согдож, удалгүй тасарсан. Би ийм байдлыг үзэн яддаг. Энэ л намайг маш их бухимдуулдаг. Одоо тэд хоёр тийш болцгоосон. Харин салсанаасаа хойш сайн найзууд болсон шүү. Тэр үеүүдэд л би их бухимдалтай яв­даг байсан байх.

-Яг одоо ямар зохиол ун­шиж байна?

-Зохиолч Мальколм Град­ве­лийн “Outliers” зохиолыг ун­шиж байгаа. Түүний тухай ба­рим­­тат киног нь ч бас үзсэн.

-Ямар загварын хувцас өм­сөх дуртай вэ?

-Биед эвтэйхэн, хөнгөн, заг­варлаг хүрэм өмсөх дуртай. Бас савхин хүрэм, үдээстэй гу­тал, цамц, жинсээ ч өмсөх дур­тай шүү. 

-Таны мөрөөдлийн дүр?

-Миний хувьд бүх л дүрүүд маань мөрөөдлийнх байдаг. 1995 онд би Канадын Алберта му­­жийн Калгари хотын янхны газ­­рын ард байдаг хогийн сав­­ны хажууд гудас дэвсэн ун­таж, халаасандаа долоохон дол­лартай явдаг байсан. Энэ ми­ний үнэн түүх шүү. Би бол зүгээр л нэг өлөгчний азтай хүү. Тийм бо­­лохоор ямар ч дүр байсан миний хувьд мөрөөдлийн минь дүр.

-Шүтэн бишрэгчдийн чинь тань руу илгээсэн зүйлсээс хам­­гийн гайхалтай нь юу байсан бэ?

-Шүтэн бишрэгчид маань ми­ний мөрөн дээрх шивээс, иш­лэл болгож хэлсэн үг, нүүрэн хэсгийг бие дээрээ шивүүлж, зургийг нь над руу явуулсан бай­сан. Тэр л миний хувьд хам­гийн гай­халтай зүйл байсан даа. 

-Та яагаад зохион бүтээгч бо­лоогүй юм бэ?

-Би бол зохион бүтээгч. Сай­хан бие галбир сэтгэл татам байд­лыг би бүтээж чадсан.

-Дуртай өнгө?

-Хар. Сэтгэл санаа ямар бай­хаас хамаараад нил ягаан нь ч юм уу.





МОНГОЛЫН МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.