Охидын шигшээ Ази тивийн тэмцээнээс анхны оноогоо авлаа

Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын АШТ-д оролцож буй Монгол Улсын охидын шигшээ баг өнөөдөр Гуамын багтай тэнцсэнээр, Ази тивийн тэмцээнээс анхны оноогоо авлаа.

Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ багийн хоёрдугаар ахлагч Г.Цолмон 15 орчим метрийн зайнаас баруун хөлийн хүчтэй цохилт гүйцэтгэсэн нь хаалганы зүүн доод буланд гоол болон орлоо. Түүнд гоолын дамжуулалтыг 11 дугаартай Э.Энхмаргад өгч Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэн дэх анхны албан ёсны гоол ороход тусаллаа. Хэдийгээр эсрэг баг нэгдүгээр үед тооны харьцааг тэнцүүлсэн ч шийдвэрлэх үед хэн хэн нь гоол оруулж чадалгүй 1-1 харьцаатайгаар тэнцэв. Энэхүү тэнцээний нэг оноо нь Монголын охидын шигшээ багийн Ази тивээс авч буй анхны албан ёсны оноо юм.

Ийнхүү Япон Улсын мэргэжилтэн Ики Ёоүжгээр удирдуулсан охидын шигшээ баг өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх гоолыг оруулан, оноо авлаа.

Манай охидын шигшээ баг хоёр хоногийн дараа Хойд Марианы Арлуудтай энэ тэмцээний сүүлийн тоглолтоо хийнэ.






Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.