Г.Занданшатар: Монгол хүний саруул ухаан харагдана гэдэгт итгэлтэй байна
Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын талаар УИХ-ын гишүүн, Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, ажлын дэд хэсгийн ахлагч М.Оюунчимэг нар мэдээлэл өглөө.  Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Г.Занданшатар “Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар хандаж байгаа. Эхний хэмжилт нь Үндэсний статистикийн хорооноос олон улсын аргачлалын үндсэн дээр боловсруулсан санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын нийт өрхөөс 1570 өрхийг сонгон авч, тэдгээр айл өрхөөс нэг хүнийг анхдугаар зөвлөлдөх санал асуулгын судалгаанд хамруулсан. Энэ судалгааны ажлыг нэ сарын 12-ны өдрөөс эхлэн орон даяар явуулж байна. Харин хоёр дахь хэмжилт нь зөвлөлдөх санал асуулгын судалгааны эхний шатанд хамрагдсан эдгээр иргэдээс 750 иргэнийг сонгож, энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд болох хэлэлцүүлэг мэтгэлцээнд оролцуулах юм. Эдгээр иргэдэд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад заагдсан үндсэн зургаан сэдвийн хүрээний 13 асуудлаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлэн тодорхой мэдээлэл, ойлголтой болсны дараа санал асуулгыг явуулах юм. Энэхүү мэтгэлцээний үр дүнгээс монгол хүний саруул ухаан харагдана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг Улсын Их Хурлын тогтоолоор найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг зөвлөл нь анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дүнг нэгтгэн зөвлөмж гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх үүрэгтэй ажиллаж байгаа юм.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2017-04-20 02:57:10
    undsen xuuli oorchloxguie xuulii udaan nastai bdag sain ch xiigdsen. gantsxan zuil l bgaa ter bol tsag boloogui yer ta nar uls ingej uimuulexee bolioch
    112.72.2.50
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-04-19 02:41:40
    zaagii uuruu bas yhaan saryyl gej naidiya
    66.181.190.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Энэ Мэдрэл муутай блжээ 2017-04-18 16:36:39
    Энэ жаахан Мэдрэл муу Болсон.. Солиотой популист бас Ардан намдаа тал алдахгуй Балай онологический яриад балайрайд л.. Сайд зуудэлсэн Мэдрэл муу юм
    109.134.143.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2017-04-18 11:16:03
    АНУ-д байхдаа осолд ороод үхсэнгүй. харин ч ирж бидэнд гай тарих нь дээ. 1570 хүний санал асуулгаар Үндсэн хуулиа өөрчилдөг улс хаа ч байхгүй.
    66.181.181.211
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-04-18 11:04:14
    ЗАНДАНШАТАР та солонгост олон ТЭР БУМААР казино тоглогчидийн нэг та хэд хэмжиж тоголсон юм бэ дээ
    139.5.219.177
    Мэдэгдсэн Хариулах