Зарим нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээ, удаа дараагийн хүсэлт болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дах Ханхилс орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх, иргэдэд хүлээгдэлгүй, шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28  “Сэлх-7 буудал-Ардкинотеатр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэл болгон 2 хувааж  2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байна.

Ч:28  “Сэлх-7 буудал-Ардкинотеатр” чиглэлд 9 автобус 12 минутын хүлээгдлийн хугацаатай,
 
Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэлд 6 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ үйлчилнэ.
 
 Үйлчлэх цагийн хуваарь: Ажлын өдөрт 6:40 цаг 22:30 цаг, амралтын өдөрт 8:00 цаг 22:00 цаг хүртэл үйлчилнэ. 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жолооч биш робот л ажиллуулмаар байгаан 2017-04-18 13:33:38
    жолооч биш робот л ажиллуулмаар байгаан
    66.181.184.230
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-04-18 13:28:39
    хан-уул дүүргийн 3-р хороо буюу алтай хотхоны урдаас олимп хотхон руу явдаг нийтийн тээвэр байх хэрэгтэй байна. энэ чиглэд явдаг автобус байхгүй ээ.
    139.5.219.30
    Мэдэгдсэн Хариулах