Ц.Сандуй: Бид шат шатандаа улам их эрч хүчээр хариуцлагатай ажиллах ёстой

НИТХ-ын дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй болон бусад албаныхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж, намын гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Тус дүүргээс зохион байгуулж буй “Итгэлцэл-Эв нэгдэл, хариуцлага” зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Санду “Энэ танхимд хуран цугласан Налайх дүүргийн МАН-ын хорооны нийт идэвхтэн, сонгуультан, гишүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид “Итгэлцэл-Эв нэгдэл нэмэх нь хариуцлага” сэдвийн дор зөвлөлдөж байна. Бид бүхэн 2014 онд “Итгэлцэл эв нэгдэл” анхны идэвхтэн гишүүдийн зөвлөгөөнийг нийслэлийн хэмжээнд АСА циркэд хийж байсан. 2015 онд “Бидний шийдэл-Зөв хот” зөвлөгөөн, 2016 онд “Бид хамтдаа” форумыг зохион байгуулсан. Мөн бүтэн өдрийг нийслэлийн хөгжлийн талаар намын гишүүд, дэмжигчид болон нийслэлчүүдийнхээ дуу хоолойг сонсч, ярилцан өнгөрүүлж байлаа. Харин 2017 онд өнөөдөр бид “Итгэлцэл эв нэгдэл, хариуцлага” зөвлөгөөнийг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж байна. Маргаашаас Ховд аймагт баруун бүсийн зөвлөгөөнөө нээнэ. Өнөөдөр бид бүхэн 6 дахь дүүрэгтээ ажиллаж байна. Бидэнтэй зэрэгцээд Хан-Уул дүүрэгт тус зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Энэ зөвлөгөөнөөр бид намын ажлыг шинэ шатанд гаргах талаар ярих ёстой. Намаас өгсөн бодлого чиглэлийг та бүхэн дүүргийнхээ нутаг дэвсгэрт хэрэгжүүлж, үүр болгон хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн жилийн өдийд бид шат шатандаа маш хариуцлагатай, идэвхтэй, ялахын төлөө гэсэн өндөр хүсэл эрмэлзлэлтэй ажиллаж байсан. Бид чадсан. Харин одоо бид ялалтаа баталгаажуулахын тулд улам их эрч хүчээр хариуцлагатай ажиллах ёстой. Намын ажлыг идэвхжүүлэхийн тулд удирдлагын зүгээс тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байгаа. Намын ажлыг заваараа биш цаг гаргаж хийдэг байх ёстой” хэмээн онцоллоо.  Зөвлөгөөнөөр “Итгэлцэл эв нэгдэл, хариуцлага” сэдвээр МАН-ын Бага хурлын гишүүн, Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч, Санхүү, төсөв, эдийн засгийн хорооны дарга С.Амарсайхан, “МАН-ын хяналтыг сайжруулах, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр Налайх дүүргийн МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Умбаруу, “Налайх дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажил” сэдвээр тус дүүргийн МАН-ын хорооны гишүүн, Тэргүүлэгч, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, “Налайх дүүргийн хөгжил, хэтийн төлөв” сэдвээр Налайх дүүргийн МАН-ын хорооны гишүүн, Тэргүүлэгч, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар тус тус илтгэл тавилаа.

Илтгэлийн дараагаар Налайх дүүргийн МАН-ын хороо шинэ гишүүдээр эгнээгээ тэлж, тус иргэдэд намын батлах, энгэрийн тэмдэгийг холбогдох албаныхан зүүж өглөө. Түүнчлэн олон жилийн турш хоёргүй сэтгэлээр МАН-д зүтгэсэн ахмадууд болон идэвх, зүтгэл гарган ажилласан гишүүдэд Ахмад зүтгэлтэн тэмдэг, МАН-ын хүндэт тэмдэг болон Эх орны төлөө медалиар шагнав.

НИТХ-ын дарга, нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй энэ сарын 10-ны өдрөөс нийслэлийн дүүргүүдэд ажиллаж  эхэлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү Налайх дүүргийн МАН-ын хорооны гишүүд сонгогчидтой уулзсанаар Улаанбаатар хот дахь “Итгэлцэл-Эв нэгдэл, хариуцлага” зөвлөгөөн дуусч байна гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • амжилт  2017-04-20 05:44:13
    ман хүчтэй баг бүрджээ сайн ажиллаарай амжилт
  • солонго 2017-04-19 08:42:57
    Нэг гэрийн 2 хүүхдэд хичээл зааж өгнөө. Жич эрэгтэй сийрэг толгойтой хэлсэн юм хурдан түргэн ойлгоод авчих оюуны потинциалтай байх хүнээс үг сонсож сурсан байх ...
  • zar 2017-04-19 08:41:22
    2004 oni 2016 ond orj irsen prius20 zarna hiih zuil yu ch bhku tsembeger bor shargal ungutei utas:99895474
  • ТА БҮХЭН АНГИ ХАМТ ОЛОН БОЛОН БАЙГУУЛЛАГ 2017-04-19 08:39:14
    ТА БҮХЭН АНГИ ХАМТ ОЛОН БОЛОН БАЙГУУЛЛАГА,ГЭР БҮЛИЙНХЭЭ ЗУРГИЙГ УГААЛГАХЫГ ХҮСВЭЛ БИДЭНД ХАНДААРАЙ. МАНАЙ ЗУРАГ УГААХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГЦЫН ҮНЭ (10*15 хэмжээтэй...
  • zar 2017-04-19 08:37:29
    Шинэ 79,5м.кв талбайтай 3 өрөө орон сууц Урьдчилгаа 50% төлөөд үлдэгдэл төлбөрөө хүүгүй 1 жилийн хувь лизингээр аваарай. /Энэ сард гэрээ хийсэн тохиолдолд/ Н...
  • хүрлээ 2017-04-19 08:34:42
    зөв зүйтэй зүйл хийж байна даа. дэмжиж байнаа.
  • SD 2017-04-19 08:26:58
    Dari ehiin shine buudal oroh zamd zam daguu bairlal saitai hashaa baishing gazriinh ni uneer ugnu. Baishing buulgad tom obekt barih bolomjtoi ireduid une ni usu...
  • мйнй 2017-04-19 08:24:44
    Erdenet narangiin 29-4b mash hymdhan zarla Bvh umandaa oir hudag . Buudal .tuwrvvgee . baishin 60m2 . Yaraltai zarna gadagsha yawah bolson tul
  • Жаргал 2017-04-19 08:24:00
    Сайн боловсон хүчин шүү Сандуй
  • зочин  2017-04-19 08:16:37
    harinch hiij baigaan bishuu urid ni hezee oor namiin erh barigch nar irj ard irgedee sonsdog bsin harinch sain bna ajilaa harin ch sain hiiij bna shuu
  • zochin 2017-04-19 05:01:14
    sandui tiim sain hun baij chadah uu
  • Cjfh 2017-04-19 02:53:26
    Xuts
  • dd 2017-04-19 01:47:16
    хар цагаан солигдож үнэн худал ялгагдахаа больсон хорвоо. МАНАН хүний зовлонгоор цадах болоогүй юу?
  • Шат шатандаа идэе 2017-04-18 16:18:30
    Шат шатандаа иднэ .. Хийгээд ур дунгуй гарсан дараа хуцаачээ.. Хийнэ Гээд л Хуцаад л онгорсон Хумуусийн хийсэн юмыг муулахаас оор Юу хийхгуй.. Тэнэг пиздаа
  • 60тэрбумаа олсон уу 2017-04-18 16:00:24
    60 тэрбумаа Одоо 120 нтэрбум Болгосон... 600 тэрбум болтов яагаач угуй бнаа.. Ямяар байсан татвараа нэмлээ .. Баахан хун шахлааа...Шахчих мест Ховор бнаа
  • zochin 2017-04-18 14:53:11
    utaagaa shiidee.udahgui uvul bolloo.Sandui dargaa
  • донгод 2017-04-18 13:32:44
    Өөрсдөө л сайн шударга ажиллахаа хичээ. шударга ажиллачихаад дараа нь бусдад донгод_
  • Иргэн 2017-04-18 13:22:23
    60 ТЭРБУМЫН ЛУЙВАРЧИН Ц.САНДУЙ КОММУНИСТ УРИАЛГА ГАРГАЖ, ДАЛД САНАА МӨНГӨ ОЛОХ, ЗАВШИХ....
  • Зочин 2017-04-18 11:12:58
    Коммунистууд устаагүй л байна даа.