“Лейстер сити”-гийн  мөрөөдөл төгсөж, “Атлетико Мадрид” хагас шигшээд шалгарлаа
“Аваргуудын лиг”-ийн  энэ улирал дуусах дөхөж ирээд байна. Өнгөрсөн шөнө шөвгийн найман багийн хариу тоглолтууд эхэллээ. Хуваарь ёсоор “Атлетико Мадрид” Англид зочлон тоглолоо. 


Өнгөрсөн улирлын Премьер лигийн аваргууд эхний тоглолтод 1:0 харьцаатай ялагдал хүлээгээд байсан тул талбай дээрээ заавал ялалт байгуулах  даалгавартай байсан. Тэд тоглолтын турш хичээсэн ч  ялалт  байгуулж чадалгүй 1:1 харьцаатай тэнцэж, нийлбэр дүн 2:1 болж, “Атлетико Мадрид” хагас шигшээд шалгарлаа.


Тоглолтын гоолуудыг Лейстерээс Ж. Варди 61 дэх минутад оруулсан бол эсрэг багаас Н.Саул 26 дахь минутад гоолдсон  юм. Ингэснээр “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд Мадрид хотын хоёр баг шалгарч үлдээд байна. 




Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.