Чөлөөтийнхөн Азийн АШТ-д оролцохоор болжээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ сарын 14-ний өдөр манай  Чөлөөт бөхийн холбоонд мэдэгдэл ирүүлж, энэ жилийн насанд хүрэгчдийн ААШТ-д манай тамирчдыг оруулах боломжгүй болсон тухай мэдэгдсэн юм. Учир нь зарим дасгалжуулагч ирэх сард болох Азийн АШТ-д өрсөлдөх тамирчдынхаа мэдүүлгийг хоцроосон аж. Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс бөхчүүд ДАШТ-д оролцох эрхээ авах учиртай юм. 

Учир мэдэх хүмүүс чөлөөт бөхийн холбооныхон дотооддоо хагаралдаж, маргалдсаар тамирчдын мэдүүлгийг хоцроосон хэмээж байсан юм. Тэгвэл Биеийн тамир спортын газар, МЧБХ-ны удирдлагууд өнгөрсөн хугацаанд ДБНХ-нд хэд хэдэн удаа албан бичиг явуулсны дүнд манай баг тамирчдыг Азийн АШТ-д оролцуулах болсон тухай мэдээ урьд шөнө ирсэн байна. 

Хэдийгээр  энэ удаагийн ААШТ-д оролцох эрхтэй болсон ч МЧБХ-ныхны дотоод тэмцэл үргэлжилсээр байгааг холбогдох хүмүүс хэлж байна.  Энэ асуудал энэ чигээр үргэлжилбэл тамирчид хамгийн түрүүнд хохирч үлдэх нөхцөл байдал үүсэхийг  харлаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.