Байгалийн барагшуныг экспортлохыг хориглов

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар таван жилийн хугацаагаар байгалийн барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд байдлаар экспортлохыг хориглолоо.

2014 онд түүхий барагшуныг таван жил экспортлохыг хориглосон ч 2016 оны дөрөвдүгээр сард энэ шийдвэрийг хүчингүй болгож, зөвхөн 2016 онд л гэхэд 2335 тонн түүхий барагшуныг экспортлосон мэдээ байна.

БОАЖЯ-ны захиалгаар МУИС-ийн эрдэмтэн судлаачид Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутгуудад судалгаа хийж, ойролцоогоор 300 гаруй тонн цэвэр Барагшуны нөөцтэй болохыг тогтоожээ.

Одоогоор манай улсын хэмжээнд Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Мал эмнэлэгийн хүрээлэн, “Тавин-Ус”, “Монос” групп, “Мон Энзим” ХХК, “Барагшун фарм”, “Бэц Баун” ХХК, “Сауап” ХХК зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага байгалийн барагшуныг боловсруулж, найман нэр төрлийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Урт хугацааны туршид байгалийн үзэгдлийн хувьсац өөрчлөлтөөр хуримтлагдан бий болдог, удаан нөхөн сэргээгддэг, байгалийн барагшун түүхий эдийг дотоодын нэр бүхий аж ахуйн нэгжүүд боловсруулалт хийхгүйгээр экспортод гаргаж байгаа юм. Энэ үйл явдал удаан үргэлжилсэн бол манай улс барагшуны нөөцгүй болох, цаашид импортоор авах эрсдэлтэй тулгарах байжээ.


Эх сурвалж: БОАЖЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.