Э.Ганболор  өөрийн хүслээр “Хуба хаяа” үйлдвэрийн нүүр царай болжээ
Саяхны нэг өдөр “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор өөрийн цахим хуудсаараа дамжуулан фенүүдээсээ нэгэн дэмжлэг хүссэн билээ. Тэрбээр өөрийн байнгын хэрэглэдэг “Хуба хаяа”  үйлдвэрийн “Чацарганы охь” хэмээх бүтээгдэхүүний рекламанд тоглохыг хүссэн юм.  Тэрбээр тус бүтээгдэхүүний үйлдвэрлэгчидтэй холбогдож  өөрийн хүсэлтээ тавихын тулд цахим орчин дахь найзуудаасаа дэмжлэг хүссэн нь энэ аж. 

 

Дашрамд дуулгахад, “Хуба хаяа” үйлдвэрийн чацарганы охь нь хоол боловсруулалтын системийг сайжруулж, залуужуулах үйлчилгээтэй аж. Мөн ядаргаа тайлж хүч тамир нэмэгдүүлж, дархлаа сайжруулж, хорт бодисыг саармагжуулдаг юм байна. Мөн өөхний хуримтлалыг багасгадаг аж. Чацарганын тос нь антиоксидант их агуулдаг учраас нян бактерийн халдвар авахаас сэргийлнэ. Мөн холестерины түвшинг бууруулдаг учир тогтмол хэрэглэвэл атеросклероз, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс зэрэг өвчнүүдээс сэргийлдэг.
 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.