Хонины махны үнэ 220 төгрөгөөр өсчээ

Нийслэлийн Статистикийн газраас хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн мэдээг танилцууллаа.



МАХНЫ ДУНДАЖ ҮНЭ


Дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 7090 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8040 төгрөгийн үнэтэй байна. Ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 70 төгрөгөөр, хонины цул махны үнэ 3.1 хувиар буюу 220 төгрөгөөр тус тус өсчээ. Ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6200 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.
 

ГУРИЛЫН ҮНЭ


Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
 

ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО  


Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 0.3 хувиар буюу 5 төгрөгөөр өсч, харин монгол төмс 1.4 хувиар буюу 10 төгрөг, лууван 7.0 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус буурчээ.

Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.