ШТС дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станцын ажилтныг дээрэмдсэн хэрэг энэ сарын 2-3-нд шилжих шөнө гарсан талаар өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл уг хэргийг 17-18 насны хоёр залуу үйлдсэн бөгөөд ШТС-ын ажилтнаас 400 мянган төгрөг дээрэмдсэн байжээ. Залуус эрхэлсэн тодорхой ажилгүй, амар хялбар аргаар мөнгө олох хүсэл шуналын улмаас эл хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа аж.

Цагдаагийн ажилтнууд хэрэгтнүүдийг камерын бичлэгт үлдсэн дүрсээр хөөж барьсан байна.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.