Барса талбайдаа тэнцэж, “Аваргуудын лиг”-ээс мултарлаа
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн том, нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2016-2017 оны улирлын аварга  баг тодроход нэг алхам ойртлоо. Өнгөрсөн шөнө шөвгийн найман багийн  хариу тоглолтууд явагдаж дууслаа.


Хуваарь ёсоор өнгөрсөн шөнө Италийн лигийг ганц ч хожигдолгүй тэргүүлж буй Ювентус Каталонийн нэр төрийг Барселонагийн талбайд зочиллоо. Хоёр багийн тоглолт хөлбөмбөг сонирхогчдын хамгийн дургүй үр дүн болох  0:0-ийн харьцаатай дуусаж, өмнөх тоглолтод талбайдаа ялалт байгуулсан Ювентус “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд шалгарлаа.  
 

Харин нөгөө талд Монако өөрийн талбайдаа Боруссиаг хүлээн авч 3:1 харьцаатай хожиж, нийлбэр дүнгээр 6:3 харьцаагаар дараагийн шатанд шалгарлаа.
 

Ингээд энэхүү тэмцээний хагас шигшээд Испанийн хоёр, Итали, Францын нэг нэг баг шалгарч үлдлээ. Тодруулбал Испанийн “Реал Мадрид”,  “Атлетико мадрид”,  Францын “Монако”, Италийн “Ювентус” багууд шалгараад байна. 


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХОГЫН КЛУБ ШҮҮ 2017-04-20 17:38:22
    ШУМБАГЧИД ШУВТАРЛАА
    202.72.245.205
    Мэдэгдсэн Хариулах