ААШТ-ий эрхийг олгох “Mongolia cup-2017” тэмцээн эхэллээ
Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч асан О.Чулуунбатын нэрэмжит “Mongolia cup-2017” ширээний теннисний олон улсын тэмцээн  өнөөдөр эхэллээ. Зүүн Азийн АШТ-ий хүрээнд болж буй тус тэмцээнд Монгол, Хонгконг, Макао, БНСУ, Тайвани, Польш, Лаос, БНХАУ, ОХУ, Казахстан, БНАСАУ зэрэг 11 орны нийт 93 теннисчин гурван өдөр өрсөлдөх юм. 

Тус тэмцээн 16 хүртэлх, 16-аас дээш насны ангилалд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөөн өрнөх юм. Тэмцээнээс эхний хоёр байрт шалгарсан баг тамирчид зургадугаар сард болох Азийн АШТ-д өрсөлдөх эрх хүртэх билээ.

Тэмцээн энэ сарын 22 хүртэл үргэлжлэн явагдана.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.