“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийнэ

08:30 цагт: АШУҮИС-ийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь АНУ-ын Рочестрийн Их Сургуулийн Анагаах Ухааны төвтэй хамтарч “Гэр бүлийн хүчирхийлэл ба төрсний дараах сэтгэл гутрал” сэдэвт олон улсын зохион байгуулна. Хаана: АШУҮИС-ийн 139 тоотод
 
09:00 цагт: Дэлхийн Оюуны өмчийн өдрийг угтан "STAR VILLA" цогцолборт "Зохиогчийн эрх, програм хангамж" сэдэвт дугуй ширээний ярилцлага болно. Энэхүү үйл ажиллагаанд ОӨУБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Мэдээлэл технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл харилцаа холбоо технологийн газар оролцоно. 

09:00 цагт: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатар нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Хаана: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг.
 
09:00 цагт: Эмч сувилагч нарын баярыг тохиолдуулан БЗД-ийн эрүүл мэндийн 10-р төвийн эмч сувилагч нар сайн үйлсийн аянг зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд БЗД-ийн 7-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрээр орж үзлэг хийнэ. Мөн эмэгтэйчүүдийн хорих ангийн хүмүүжигч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зөвлөгөө өгнө.
 
09:00 цагт: “Амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ, лавшруулсан тусламж”-ийн сургалтыг ЭМХТ дээр зохион байгуулна.
 
09:00 цагт: Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэлийн хэмжээнд хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай 2017 онд хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр хамтран ажиллах, хүүхдийн оролцооны байгууллагуудын нэгдсэн сүлжээг бий болгох зорилгоор уулзалт зохион байгуулна. Хаана: RAMADA зочид буудлын 4 давхарт
 
10:00 цагт: Нийслэлийн Боловсролын газар, ШУА-ын Түүх, Археологийн хүрээлэн, Нүүдлийн Соёл Иргэншлийг судлах Олон Улсын Хүрээлэн, Шинэ Иргэншил дээд сургууль жил бүр хамтран зохион байгуулдаг “Монголын түүх” 12 олимпиад Шинэ Иргэншил дээд сургуулийн хурлын танхимд болно. ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач Ph.D. Б.Пунсалдулам сүүлийн үеийн судалгаа шинжилгээний талаар сонирхолтой илтгэлийг толилуулна.

10:00 цагт: Монголбанкны сар тутмын ээлжит хэвлэлийн бага хурал болно.

10:00 цагт: Шадар сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзана. Мөн 11:00 цагт Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзана.
 
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Автомашин импортлогч иргэд, аж ахуйн нэгжүүд хамтран автомашины онцгой албан татварын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
11:00 цагт: МЗХ-ны Залуус танхимд “Мэдлэгийн эрэлд-2017” номын үзэсгэлэн болно. Энэ үеэр уншсан номоо солилцох, зохиолчийн гарын үсэгтэй ном худалдан авах, сүүлийн үеийн хамгийн өндөр борлуулалттай номын танилцуулга болохоос гадна зарим номууд 10-50 хувь хүртэл хямдрах юм байна.
 
11:00 цагт: НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргаж буй “Уул уурхайгаас үүдсэн шилжилт хөдөлгөөн, хүүхдэд үзүүлэх нөлөөлөл” судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээ болно. Хаана: НҮБ-ын байр, 3 давхарын хурлын танхим. 
 
Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
 
11:30 цагт: “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аянд Монголын сор болсон уран бүтээлчид буюу Ардын жүжигчин, гавьяатууд нэгдэж, хамтарсан тоглолт зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлнэ. 
12:30 цагт: Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
 
14:00 цагт: Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв “Интермед” эмнэлэг, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг хамтран “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдлийн удирдлагыг сайжруулах, олон улсын JCI магадлан итгэмжлэлийн үүрэг” сэдэвт семинарыг зохион байгуулна.

14:00 цагт: "Мишээл экспо"-д "Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг нээлтээ хийнэ. Уламжлал ёсоор найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ жилийн үзэсгэлэн яармагт БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын үнэлгээний төв, төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургуулиуд, коллеж, МСҮТ оролцохоос гадна "Боловсролын зээлийн сан", арилжааны банкууд оролцохоороо онцлогтой.
 
16:00 цагт: Кикбоксын улсын аварга шалгаруулах тэмцээний жин болон техникийн зөвлөлгөөн Монголын үндэсний олимпийн хороон дээр болно.
 
Налайх дүүргийн шүүхэд 2015 оны аравдугаар сарын 9-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн зарим албан хаагчид хошууч Х-г бүлэглэж , зохион байгуулалттайгаар хөнөөсөн байж болзошгүй эрүүгийн хэргийн шүүх хурал болно.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.