Ц.Нямдорж: Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд, гарчих вий гэж айсан хүн зөндөө байна
Цаг үеийн анхаарал татсан асуудлуудаар УИХ-ын дэд дарга Ц. Нямдоржоос хариулт авлаа.

-Сүүлийн өдрүүдэд концессын гэрээтэй холбоотой асуудлууд маргаан дагуулж байна. МАН-ын бүлгээс концессын гэрээг шалгах ажлын хэсэг байгуулсан. Яагаад ажлын хэсэг байгуулахаар болов?

-ОУВС-тай хийж байгаа хөтөлбөр дотор концесстой холбоотой хэд хэдэн ноцтой тохиролцоо байна гэж харж байна. Нэгдүгээрт, өмнө нь хийгдсэн концессын гэрээнүүдэд аудитын шалгалт хийх, бодит санхүүжилт хийнэ гэсэн тохиролцоо. Хоёрдугаарт, ойрын хэдэн жил концессын гэрээг хийхгүй гэсэн тохиролцоо хийгдсэн байгаа юм. Төсвийн тодотгол хэлэлцэж байх үед хэд хэдэн концессын тухай асуудлууд яригдсан. Зарим концессыг сайд нар нь авч байгаа гэсэн яриа хэлэлцээр яваад байгаа. Түүнийгээ үнэн зөвөөр нь тодорхой болгохын тулд ажлын хэсэг гаргаж ёстой гэдэг саналыг би байнгын хорооны хурал дээр ч, бүлгийн хурал дээр ч хэлсэн. Заавал концессын гэрээ байгуулах ёстой юм бол бизнес эрхлэгчдэд өгөх хэрэгтэй. МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулагдаад шалгалт явуулж байгаа. Энэ дүнг л хүлээх үлдэж байна даа.  

-Өнгөрсөн парламентын үед УИХ “МАК” компанид давуу эрх олгон “Цагаан суварга”-ын ордыг олгосон. Гэтэл одоо дахиад зам, эрчим хүч гэх мэт бүтээн байгуулалтыг нь төр хийхээр болчхож байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-“МАК” компанид эрчим хүчний шугам татах хэрэгцээ байгаа гэдгийг ойлгож байна. Тэгвэл бусад хувийн хэвшлийн адилаар зээл авч шугамаа татах хэрэгтэй.

-Н.Номтойбаяр сайдын зүгээс Эрчим хүчний хуулийн дагуу төр эрчим хүчний шугамаа үнэгүй татах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна?

-Ер нь Засгийн газрын гишүүн болсон тохиолдолд тэр хүний хувийн амьдралтай холбоотой асуудал ашиг, сонирхлын зөрчил гэх мэт хуулиудаар хязгаарлагдах ёстой. Одоо бол эрчим хүчний шугам, замаа өөрсдийн хөрөнгөөр барих ёстой.

-Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хүн таны талаар ноцтой мэдээллүүд хийсэн. Та энэ талаар тайлбар өгөх үү?

-Энэ бол миний санаа зовох асуудал биш. Ж.Баатар гэдэг хүн намайг Хятадын тусгай албанд элссэн, эх орноосоо урвасан гэж 25 жилийн ял тулгаад 20 жил болж байна. Ц.Нямдорж хятадын тусгай албанд элссэн гэдэг нь худлаа, эх орноосоо гэдэг нь худлаа, Ж.Баатар энэ хүнийг гүтгэсэн байна гэдгийг Тагнуулын байгууллага шалгасан. Ингээд 2004 онд шүүх хурал болж Ж.Баатарыг гурван жилийн хорих ялаар шийтгэж байсан. Мөн өөрийнхөө гарын үсэгтэй төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайдын оролцоотойгоор Тагнуулын байгууллагын тусгай ажиллагаа материалыг өөрөө хулгайлж, задлаад, улсын нууц задруулсан хэргээр долоон жилийн ял авсан байдаг. Энэ хоёр ял нь нийлээд долоон жилийн хорих ялаа эдэлж байгаад гарсан. Тэрийгээ л ярьж байгаа.

Би тэр ярилцлагыг нь үзсэн, их аюултай зүйл ярьж байсан. Бодоод үз дээ. Дэлхийн аль улсын тусгай албаны дарга олон нийтийн өмнө гарч ирээд өөрийнхөө есөн булчирхайгаа тоочиж байсан юм. Байхгүй. Байгууллагынхаа бүтэц орон тоог хүртэл ярьж байна лээ. Энэ бол намайг хорлох гээд улсаа хорлож байгаа хэрэг л дээ. Намайг хорлож чадахгүй.
Тэр үед О.Дашбалбар “За даа наад нэг шалгалтаас чинь болж бид нэг баларлаа даа” гэж хэлж байсан. Энэ үгийг надад хэлж байхад нь одоогийн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж сонсч байсан.

-Ж.Баатар генерал яагаад гэнэт гарч ирээд таны талаар ярив?

-Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Намайг нэр дэвшээд, гарчих вий гэж айсан хүн зөндөө байна. Нэр дэвшээд гараад ирэх вий гэх айдас зөндөө байна. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг үгтэй юм. Түүнээс гадна өс хонзонгийн сэдэл байх шиг байна. 1996 онд Ж.Баатарыг Тагнуулын газрын дарга байхад нь хууль бусаар УИХ-ын гишүүдийг тагнаж, чагнадаг асуудал нь илрээд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж байсан. Тэр ажлын хэсгийг талийгаач С.Зориг ахалж, ажлын хэсэгт О.Дашбалбар, Р.Одонбаатар бид хэд ажиллаж,  Ж.Баатарын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоогоод, ирүүлсэн. П.Жасрай гуайн гэрийн утсыг чагнаж байхад нь илрүүлсэн юм. Ерөнхийдөө тэр шалгалтын үр дүнд Ж.Баатар ажлаа өгч байсан юм. Цэвэр хариуцлага тооцох гэхээр эрх баригчдад эвгүй байсан учраас Аюулгүй байдлыг байгууллага гэсэн нэрийг өөрчлөөд ТЕГ болгосон. Тэр гайтай шалгалтаас болж 1998 онд С.Зориг нас барж, 1999 онд О.Дашбалбар нас барсан байдаг. Яг шалгалтын дүнг танилцуулах үед миний бие муудаад, үхэх шахсан. Р.Одонбаатарын бие бас муудаж байсан. Тэр үед О.Дашбалбар “За даа наад нэг шалгалтаас чинь болж бид нэг баларлаа даа” гэж хэлж байсан. Энэ үгийг надад хэлж байхад нь одоогийн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж сонсч байсан. 2000 онд намайг Хууль зүйн сайд болохын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид намайг “Хятадын тагнуул” гэсэн бичиг хүргүүлсэн байдаг. Тухайн үед нь бас тэгсгээд л өнгөрөөсөн. Одоо бас сонгууль дөхөөд л зарим хүмүүсийн зүрхний хий хөдөлж байх шиг байна.

-Та Ерөнхийлөгчид нэр дэвших үү?

-Миний хүслээр шийдэх асуудал биш. Энэ асуудлыг би биш нам шийднэ. Одоохондоо ямар нэг тайлбар хэлэхгүй. Миний ярьж байгаа олон асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж, ярьж байна. Тэгэхээр миний хийж байгаа зүйлсийг битгий Ерөнхийлөгчийн сонгуультай холбоорой гэж хэлмээр байна.  Энэ улсад аливаа асуудал болохгүй байна. Үндсэн хуулийн зарчим нурсан, хэсэг бүлэг хүмүүс далдуур шийдвэр гаргадаг болсон. Төр нь төр биш болсон учраас эрүүл хэвийн төртэй болох шаардлага бол аминд тулсан асуудал. Өнөөдөр С.Зоригийн амь насыг хороосон хэрэгт хутгалдан орох хувийн ямар ч шаардлага байхгүй. Нэг хэдэн чагаванц дээлтэйгээ хатаад уйлаад гүйгээд байдаг. Хэдэн хүний амьдрал нүдэн дээр сүйрч байна. Шүүх, прокурор гэдэг зүйл байхгүй болсон учраас арга ядаад дуугарсан. Энэ хуулийг байгууллагуудын талаар ярих ёс суртахууны цорын ганц эрхтэй хүн би шүү. Яагаад гэвэл би энэ системийг толгойлж байсан. Нүдэн дээр миний батлуулсан хуулиудын зарчим нураад эхлэхээр байж сууж болохгүй байна. Ингээд яриад эхлэхээр Ерөнхийлөгч болох гэж байна гэх юм. Энэ улсад төрийн дампуурал нүүрлээд байгаа учраас ингэж ярихад хүрлээ.
 

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2017-04-29 00:44:57
    HUUE SHAARAA CHAMD ICHIH NUUR GEJ ALGA UU CHI MGL OROND HEREGTEI IIM ZUIL HIILEE GEED HELCHIHEECH HUDLAA BITGII BAAHAN HUULI HIILEE GEJ YRIARAADAA DANDAA GAI
  • Irgen 2017-04-25 10:28:28
    2 Тэрбум шахаа шаасан гар chamaas hen aidag yum. Garaad chi yu hiij chadah yum. Tureesiin bairand amidardag geluu? МАН авсанд орсон. Баяртай.
  • mongol emee 2017-04-25 05:03:06
    Nymka mini xvnii tolgoi ergvvlj vnench dvr esgej baixiin orond tor. tvmen xoeriin toloo xor nairuulaagvi xiisen gansh sain vilee xelchix der?
  • mongol emee 2017-04-25 04:53:20
    Nvgel nvdee oldog Nymdorj xiisen nvgeliinxee toloosiig vvr ch l taarna. Onoo bith gexed vr ach cini vvrnee. Ene bol tengeriin es thvv?
  • Ai 2017-04-24 16:49:55
    Ailgui yahavdee hytadiin tagnuulchaas
  • Toogii 2017-04-22 11:42:25
    Taniig demjij bna
    202.9.41.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-04-22 10:38:11
    Shudraga hvn
  • zochin 2017-04-22 03:16:25
    chamaas hench aihgui hytadiin tagnuul undsen huuliin hulgaich
  • Zochin 2017-04-21 22:45:25
    Mgliin tord heregtee hun. Harin eoronhiilogchod bol chadahgui hun.
  • jak 2017-04-21 16:57:13
    lag uls turch shuu
  • mongol emee 2017-04-21 16:56:17
    Sumaa xarbaad numaa nuuj sursan xelsen ni zob ch xiisen ni tor tvmen xoeriig xorloson ene xvn thorond oroxoos aij baigaa biz? Nvgel nvdee oldog gegcheer xezee
  • demjine 2017-04-21 12:10:23
    Eronhiilegchiin songuulid ner devshvel demjine.Mongol ulsiig mini huuvildaan luivaraas baga ch gesen angijruulsh bh gej jiriin irgen bi naidaj suuna.
  • ! 2017-04-21 11:08:36
    Нямка ер нь бол хэрүүлч хүн, гэхдээ энэ удаагийн ярьж байгаа асуудал нь бол зүг чиг нь зөв ярьж байна шүү, наадах чинь!!!!
  • ZOCHIN 2017-04-21 09:50:49
    BATUULIIN DERGED NYMDORJ YU HIISIIN BE HERUULEES UUR HIIH YUMGUI HUN SHUDEE. BATUUL BUH MONGOLCHUUDIIG GADAAD PASPORTTOI BOLGOJ BUGDIIG HUVIIN DANSTAI BOLGLOO S...
  • shudarga u 2017-04-21 08:37:36
    ner devshlee gehed tanyg demjih u, taniig tureesiin bairand uzeh TV ch ugui huugeeree Erdenet uildvert shahaa hiilgedeg shudarga hun gej yaritsgaadag shuu dee
  • Зочин 2017-04-21 08:22:17
    Шударга хун байна
  • zochin 2017-04-21 08:21:36
    uneniig heleh l heregtei taniig demjij bna
  • zochin 2017-04-21 07:46:58
    Odoo uls turuus zailaachee. ingej uurlan barin suuj bhaar gertee ur huuhdee haraad suuj bsan deer yum bish uu uwuu......
  • Зочин 2017-04-21 07:31:34
    Учиргүй их хулгай хийсэн, хятадын тагнуулд элссэн, шахаа хийсэн, Зоригийн хэргийг бусдад хүчээр хүлээлгэх гэж хуйвалдаан зохион байгуулсан ....
  • zochin 2017-04-21 06:26:39
    Улайчихсан коммунист царайлсан Луйварчин гэдэг нь хөдөлшгүй үнэн
  • zochin 2017-04-21 06:25:05
    Guntiin 2 house ruugaa ulsiin mongoor zam, guur taviulsan hun chin chi ooroo biz dee? oroi bur tiish dohiotoi mashin hangunuulaad gertee harij yavj bish uu?
  • Зочин 2017-04-21 06:24:42
    Унхээр юм гадарлаж байгаа бол олон нийтэт зарлаж унээ хэлнуу танийг хунтгэж байна !
  • mongol emee 2017-04-21 05:30:43
    Thudarga sharailj toriig xutgaj tvmniig talshuulsan. xytadiin gar xol bolson iim xvniog toroos zailuulax xeregtei. Nymdorjiin xiisen sain viliig jagsaagaad bich...
  • Сэтгэгдэл 2017-04-21 05:01:20
    Яагаад болохгүй гэж энэ их хуйвилдааныг зогсоох ганц хүн нь ч юм билүү, үнэн үг л хэлдэгшд үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэж болохгүй юм байхгүй тэг дэвш
  • зочин 2017-04-21 04:53:02
    Ийм төрөө хутгагчийг ерэнхийлэгч болгобол төр улам доройтох байлгүй болоедоо
  • zochin 2017-04-21 04:07:49
    China tagnuulch gedeg ni batlagdchihsan gee biz dee
  • Irgen 2017-04-21 03:25:37
    Nyamdorj shudraga hun
    203.169.50.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-04-21 03:16:21
    Iim baritsgui hudalch, hulgaich hun erunhiilugch bolchihvol yanaa gej ailgui yahav de