Намаа базна гэсэн АН-ын дарга МАН-д базуулсан уу

МАН-ын дотоод “зодоон” савнаасаа хальж, түмний нүднээс нуугдахаа болив. Ажиглагчдын хэлэх нь, сөрөг хүчингүй эрх баригчдын дүр төрх ийм байдаг гэх. Уг нь АН 2016 оны УИХ-ын сонгуулиар есөн суудал авч, бүлэгтэй ажиллаж байгаа. Гэвч энэ намынхан сөрөхөөсөө илүү тал засч, эсвэл таг дуугүй суудаг болсон. Тэгэхээр олны яриа ортой гэгчээр сөрөг хүчин байхгүй гэсэн үг.
 
Үнэнийг хэлэхэд АН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхтэй мантай байгааг учир мэдэх хүмүүс бас хэлж байна. Учир нь дотоод хагарал нь туйлдаа хүрч, гарах нь гарч, үлдэх нь үлдэх дээрээ тулаад байгаа юм байх. Ийм үед АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа эв нэгдлийг хангаж, эмх журманд оруулах учиртай. Гэвч түүний санаснаар болохгүй байгаа бололтой юм.
 
Тэрээр саяхан хэвлэлд ярихдаа “...Хэрвээ АН-д дургүй бол гараад явна биз. АН-ын гишүүн хүн байж намаа муулаад л, сөрөг мэдээлэл цацаж байгаа атлаа энэ намд байх ямар хэрэгтэй юм. Тэр хүмүүст хариуцлага тооцох тогтолцоог чангатгана. Шуудхан хэлэхэд, жаахан хатуу гараар л ажиллана. Дотоод сонгуулийн үеэр эхнээс нь жаахан хатуу гараар харьцаад эхлэхээр маш их шүүмжлэл йирлээ” гэчихсэн сууж байна. Өөрөөр хэлбэл намынхнаа базна гэж мэдэгдэж байна. Уг нь АН-ыг хатуу гараар удирдах имиж С.Эрдэнэд янзтай зохино. Тэгж чадах ч хүн.
 
Гэхдээ АН-ыг базна гэхээсээ МАН-д үг хэлдэг байх нь өнөөдрийн АН-ын даргын гол үүрэг болоод байгаа юм. Энэ нь өнөөх үгүйлэгдээд байгаа сөрөг хүчнийг хэлж байгаа хэрэг л дээ. Гэвчиг С.Эрдэнэ даргад МАН-д үг хэлж, сөрж ажиллах бяр хүч баахан дутах бололтой юм. Түүнийг юм ярихаар л өөдөөс нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө яриад л нам болгочих ажээ.
 
Өнгөрсөн оны сүүлчээс олон удаа “нэг сэдэв”-ээр амаа таглуулж байхыг харлаа. 2016 оны арванхоёрдугаар сарын 1-ний чуулган дээр УИХ-ын гишүүн С.Чинзориг “...Өмнө нь С.Эрдэнэ сайд байхдаа Үндэсний зөвлөлийг өөрөө ахалдаг болсон. Ингэснээр өнгөрсөн дөрвөн жилд сайнаас илүү муу нь давамгайлсан. Тэд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барилга байшин, хашаа хайс барьсан” гэв.
 
Мөн 2017 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн чуулган дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “...Нийгмийн даатгалын санг С.Эрдэнэ та дампууруулсан” гэж нам “алгадсан” байдаг. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 10- ны чуулган дээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Нийгмийн даатгалын сан дампуурчихсан нь үнэн. Үүнд С.Эрдэнэ буруутай нь үнэн. Энэ тухай баримт дэлгэнэ” гэв. Энэ мэтээр АН-ын дарга С.Эрдэнийг нам дуугүй болгодог болсон. Хүмүүс ярих нээ, АН-ын даргыг МАН базчихаад байна гэх ажээ.
 
Юу юугүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байдаг. АН олигтойхон байсан бол МАН-ыг ингэж хоорондоо хэмлэлдэж байхад нь хөөрхөн “цагаан” кандитат сойгоод төвөггүйхэн Ерөнхийлөгчийн сэнтийд залж, үүнтэйгээ хамт намынхаа нэрийг тэнгэрт тултал мандуулж болох л байв. Харин одоо эсрэгээрээ явж байгаа. Учир нь, намаа базна гэсэн АН-ын дарга МАН-д базуулчихаад байна гэлцэж байна.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emed 2017-04-25 16:09:55
    Ardchilal ylsan gex 90 onoos xoith gansh ch udaa dangaar ZG baiguulj vzeegvi AN iig baruun xoit taliin xar obooxoi bolgoj xaraaj zvxseer irsendee bid ichix esto...
  • зочин 2017-04-21 05:44:27
    АН-ыг луйварчид үгүй хийлээ дээ, уг нь сайн сөрөг хүчин хэрэгтэй байлаа даа
  • mongol emee 2017-04-21 05:19:48
    Ardchilaliig olgiid ni baixad kommunistuud. alchixsang odoo medej baigaa ymuu? Ymar ch gesen mongolchuudad ardchilal gegchiin zaxiig taniulsan AN d bayrlalaa.
  • Zochin 2017-04-21 03:44:24
    Ardchilal um maanii bad me hum shuudee.ene huugeer golii ni tasduulavaa huurhii...
  • МАН гишүүн 2017-04-21 02:57:05
    Манай нам их худлаа яридаг боллоо. Эрдэнэ гишүүн хүүхдийн мөнгөгийг тасралтгүй өгж,, ахмадуудыг 6 хоног үнэгүй амраачихдаг, тэтгэвэрийг нэмсэн. Дампууруулсан
    • mongol emee 2017-04-25 17:58:09
      Xvvxdiin mongo ogsonoos. xogthidiig vnegvi amaraasanaas.tetebgeriig nemsenees bolj dampuuraagvi. MAN ii AN iig gutaax gesen vildelees bolj dampuursan thvv
      • mongol emee  2017-04-25 18:02:03
        12..16 ond MAN tord baij l baisan neg ve xamtarch ZG d ajillasan baij yund ingej golgvi zagnana be?Xaynxyrbaa darga shalingaa xasuilaxgvi gej gonginosonoos.
        • monhol emee 2017-04-25 18:05:27
          bolj tor zardalaa nemsen . Vvneed l bolj tatbar tklogchdiin mongo torrvv ursaj ard tvmen bid vr xvvxdvvdteigee xooson xoshorch baigaa nj vnen thvv dee?
    • үргэлжлэл 2017-04-21 03:00:58
      гэж худлаа ярихаа боль та нар. Өчигдөр 6 хоног амруулах нь уу гээд яваад очтол 10 хоног болчихсон, дээрээс нь мөнгө нэхээд. Энэ чинь юу болж байнаа. Эрдэнээгээ ...
      • Үргэлжлэл 2017-04-21 03:05:25
        үгүйлж байна. Номтойбаяр хүү хаана нь ч хүрэхгүй. Олон жил зүтгэсэн МАХН-МАН даа энгэж дээрэлхүүлэх гэж дээ. Тэгээд худлаа яридаг болсоныг нь яана.
        • үргэлжлэл 2017-04-21 03:09:23
          Тв 9-ийн миний 2 хүү өвөөгийнхөө бичсэн зүйлийг монгол коммэнтондоо явуулаад өгөөч. Энэ МАН нам маань өөр болжээ. Дээгүүрээ л идэж уух өмсөх зүүх нь хэрээс
          • үргэлжлэл 2017-04-21 03:13:41
            хэтэрч ахмадуудыг үнэхээр дээрэлхэж байна. Эрдэнэ гишүүн сайд байхдаа яаж дампууруулсан юм!!! худлаа ярихаа ярихаа больцгоо та нар