Туулын амь тасарч байна
Хатан Туул уйлж байна. Гэхдээ нулимсгүй уйлж байна. Хатуу боловч үнэн энэ үгийг туул голоо гэсэн сэтгэлтэй бүхэн хэлж байна. Таван аймгийн 37 сум, улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран урсаж, монгол улсын нийт хүн амын 50 хувийг ундаалж байдаг туул гол мөхөхийн ирмэг дээр ирээд байгааг байгаль орчны төлөөх иргэний нийгмийн байгууллагууд хэлж байна. Урсац нь татарч, зарим хэсэгтээ бохирдол нь дээд цэгтээ хүрээд байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгаад тэд шүүмжлэлтэй хандаж байна.
 
1940-1990 оны үед Туул голын эхний модыг их хэмжээгээр хяргаж бэлтгэсэн, уур амьсгалын өөрчлөлт, нийслэлчүүдийн ашигладаг гүний худгийн тоо нэмэгдэж байгаа, туул голын сав газарт сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдсэн элс, хайрга, олборлох үйл ажиллагаа, ай сав газарт олгож байгаа барилгын зөвшөөрөл гэсэн таван асуудал нь туул гол тасрахад хүргэж байгаа гол шалтгаан гэж нэрлэлээ. Нэг л өдөр туул голын амь тасарч ундны усгүй болох үед нийслэлчүүдийг хайрга дайрганы үйлдвэр, олон давхар барилга байшин тэжээх үү хэмээн иргэд эрх баригчдаас ам асууж байна.
 
Туул голын булан тохой, уулсын аманд бороо цас үер зэрэг гадаргын илүүдэл усыг ашиглан, хиймэл усан сан байгуулж туул голын урсцыг нэмэгдүүлэх нь нэн тэргүүнд шаардлагатай ажил болоод байна. Хэдхэн жилийн өмнө машин байтугай хүн ойртох аргагүй эргээ даган урсдаг байсан хатан туул өнөөдөр урсац нь ийн татарчээ.
 
Жил бүрийн хавар Туул гол маань хэд хэдэн газраа 2-3 километрээр тасардаг болсоныг нийслэлчүүд бид андахгүй  болжээ.  Өнгөрсөн хавар  яармагийн орчимд 2-3 км, Зайсанд нэг км, бусад газарт хагас км хэртэй тасарч нэг хэсэгтээ  л хэл ам болж байсан ч зуны улиралтай золгож, энэ асуудал намжсан. Гэвч энэ асуудал жил бүр давтагдаж байгааг нэг мөр шийдвэрлэх цаг болсоныг байгаль орчны төлөөх ТББ-ууд болоод ард иргэд шаардаж эхлээд байна. Энэ нь нөгөө л барилгын болон хайрга дайргын лиценз, үйлдвэрийн хог хаягдал, шар устай холбогддог. Үүнийг сүүлийн хэдэн жил эрчимтэйгээр хөндөн тавьж буй ч Туул голын орчим дахь лицензийн тоо энэ жил ч нэмэгдсэн төдийгүй өнөөдрийн байдлаар Туулын орчимд 60 гаруй лиценз олгосны дийлэнх нь дайргынх юм байна.

              Усны тухай болон Урт нэртэй хуульд зааснаар “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж заажээ. Мөн “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн заасан байна. Гэтэл цаасан дээр бичигдсэн энэ хууль огт хэрэгжихгүй байгаагийн захын жишээ Туул гол дээр илэрч байгаа гэлээ.

Үүнээс гадна туул гол хэд хэдэн хэсэгтээ хэт бохир гэсэн ангилалд орох болсон. Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүйгээс Улаанбаатар хотын бохирын 40 орчим хувийг шууд туул голд цутгаж байна. Энэ мэтчилэн хатан туулын аминд заналхийлж байгаа зүйл олон. Төр засгаас яаралтай арга хэмжээ авахгүй бол нийслэлчүүдэд ундны усгүй болох аюул ойртож ирээд байна.
 
Б.Сансар 
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-23 14:39:40
    Лус удахгүй хариугаа авна гол мөрөн хилэгнүүлсэн хүмүүс хэцүүднэ
  • l 2017-04-21 07:03:47
    Havar bolohoor l dandaa yridag biz de. Hiisen ym bdag ymu.
  • po 2017-04-21 05:15:55
    gol dagaad bituu barilga bolchloo shde
  • Өндөр настан 2017-04-21 03:25:03
    Туул голын ойр орчимын газрыг зарсан үе үеийн хотын дарга нар буруутай. Одоо эртхэн хөвсгөл нуураас ус татах бодлого явуулахгүй бол уух усгуй, ундгуй,болох вий....