Хатгал тосгоны ЗДТГ-ын байр шатжээ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын Тамгын газрын байр шатаж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 ангийн 13 албан хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 75 хүн, гурван автомашинтайгаар ажиллан гал түймрийг бүрэн унтраажээ.

Энэ үеэр хүний эрүүл мэнд, амь нас хохирсон асуудал гараагүй байна.

Одоогоор гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.