Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хариуцлага тооцно
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан юм.

Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажил олгогч нь шинээр ажилд орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр түүнийг тодорхой хугацаагаар цалин хөлсгүй ажиллуулдаг зөрчил гаргадаг ч энэ талаар ямар нэг хариуцлага хүлээдэггүй. Иймээс төсөл санаачлагч хуулийн төсөлд “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуульд “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгажээ.

Хуулийн шинэ зохицуулалтаар ажил олгогч нь ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болох бөгөөд туршилтын хугацаа нь гурван сараас илүүгүй байхаар тусгасан байна. Мөн манай улсад Хөдөлмөрийн тухай хууль болон энэ талаарх бусад хууль тогтоомжид “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй учраас хуулийн төсөлд “Цагийн ажил” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгаж, тодорхой ажил гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байх, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар зохицуулжээ. Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг хүлээх, хэрэв хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол ажил олгогчид тодорхой хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Ингээд Байнгын хорооны саналаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжиж баталлаа.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-04-22 15:15:35
    Энэ их зөв заалт орж байгаа юм байна.Зарим хүмүүс туршилтын хугацаа гэж хүн ажиллуулаад дараа та тэнцсэнгүй гээд явуулчихдаг.Ямар цалин өгдөггүй.