V сургууль орчмын авто замд 43 ширхэг тэмдэг, тэмдэглэгээг суурилуулав

Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Зориг сангийн “Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр”, Австрали улсад сургууль төгсөгч эмэгтэйчүүдтэй хамтран Чингэлтэй дүүргийн V сургууль дээр “Зам тээврийн осолгүй сургууль” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төсөл нь 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 26-ны өдрийн хооронд гурван үе шаттайгаар хэрэгжиж байгаа юм.

Төслийн хүрээнд тус сургуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жишиг танхим байгуулж, сургууль орчимд 2 гэрлэн дохио, 62 метрийн урттай 5 хурд сааруулагч, 43 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 600 орчим метр хайс байрлуулан тохижуулж, багш, сурагч, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг системтэйгээр тогтмол явуулан ажиллаж байгаа аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.