Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн Ажлын хэсэг хуралдлаа

Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн ажлын хэсэг Испани Улсын Газар дундын тэнгис дэх Валенсиа хотод хуралдаж, аялал жуулчлалын глобалчлалын өнөө үеийн шаардлага, боломж бололцоог Торгоны замын аялал жуулчлал хэрхэн  тусгаж авах стратегийг хэлэлцэж, туршлага солилцлоо.

Тус хуралд 24 улсын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон ба Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн төлөвлөгөөний үндсэн 3 чиглэл болох маркетинг сурталчилгаа, зорих газрын менежмент ба хүний нөөцийн чадавхжуулалт, аяллын явцыг хөнгөвчлөх (виз олголт, нислэг, зам тээвэр) зэрэг асуудлаар хэлэлцэв.

Хурлын нээлтийн үйл ажиллагааны үеэр Валенсиа хотын дарга Хоан Рибо и Канут “Торгоны зам бол газарзүйн хил хязгаарыг давж, бидний дотоод хүнд хүрснээр биднийг хүлээцтэй, даруу төлөв, соёлч боловсон болгодог юм” хэмээгээд, Торгоны зам нь энх тайвны солилцоо, хөгжлийн хөдөлгөгч хүч болохыг онцоллоо.

Хурлын үеэр ДАЖБ-ын гишүүн байгууллага TripAdvisor, Олон улсын аялал жуулчлалын зөвлөх үйлчилгээний THR байгууллага, Испанийн чанартай аялал жуулчлалын институт, Олон улсын аялал жуулчлалын зөвлөх үйлчилгээний SOENT групп, Дэлхийн аялал жуулчлалын хөтчийн холбоо WFTGA, Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Валенсиа Их сургууль зэрэг байгууллагын төлөөлөл мэдээлэл хүргэв.

Мөн хурлын үеэр Валенсиа хот Торгоны замын аялал жуулчлалын хөгжүүлэлт, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд ихээхэн амжилт гаргасан талаарх туршлагыг танилцууллаа. Испани Улс ДАЖБ-ын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт 2015 онд нэгдсэнээс хойш Валенсиа хот 2016 онд “Торгоны хот”  брэнд хот болохоо зарлан бүс нутаг дахь Торгоны замтай холбоотой өв соёлоо сэргээх зэрэг чухал ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

 
 Ц.Гэрэлсайхан
Эх сурвалж: http://silkroad.unwto.org/
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.