Их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан иргэн дипломат ажилтан биш гэв
Монгол улсын иргэн  Л өчигдөр их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад Украйны хил дээр саатуулагджээ. Түүнийг Австри дахь Монголын дипломат албанд ажилладаг гэх мэдээлэл цацагдаад байсан билээ.

Тэгвэл энэ талаар ГХЯ-наас өнөөдөр мэдээлэл өглөө. Яамны Консулын газрын захирал Я.Ариунболд “ГХЯ болон ДТГ-ын хооронд дипломат ачаа илгээхдээ тэмдэг хэрэглэдэг. Гэхдээ тэмдэг өөрчлөгдсөн учраас хурааж авсан Иймээс Украйнд саатуулагдсан иргэний хууль бус ачааны тэмдэг одоо хүчингүй, өмнө нь ашиглаж байсан илгээмжид наадаг тусгай тэмдэг юм.

Москва, Варшав, Вена дахь Элчин сайдын яамд Киев, Минск дэх Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг ч хүн дутуугүй ажиллаж буйг албан ёсоор мэдэгдье. Шалгалтын явцад манай дипломат ажилтан биш болох нь тогтоогдсон. Хууль бусаар их хэмжээний тамхи тээвэрлэж явсан автомашин ч Украин дахь Монголын дипломатын газрын автомашин биш байсан. Харин өчигдөр саатуулагдсан монгол иргэн нь Д00000949 дугаарын дипломат паспорттай Очирбатын Лхагварэнцэн гэх хүн байсныг Украйныг хавсран суугаа Варшав дахь ЭСЯ-наас мэдээлсэн” гэв.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цахиур Төмөр болмоор байна 2017-04-23 15:21:53
    баригдаагүй бол дипломат ажилтан хэвээрэээ. баригдахаараа барлаг ард болчдог илбэчид юмаа
  • zochin 2017-04-23 05:16:12
    diplomat passporttai hun buhen Gadaad yamniih bish, deeguur alban tushaaltnuudad bugded diplomat pass bii.
  • зочин  2017-04-22 05:51:33
    хар тамхи биш, янжуур тамхийг олон зуун хайрцгийг тээвэрлэж явсан юм биш үү? Янжуур тамхи гэж телевизээр яриад байсан.
  • Зочин 2017-04-22 04:13:58
    Монголын гадаад харилцааны яаманд ажиллаж байсан л хүн байна ш дээ. Гадаад харилцааны яаманд ийм л хүмүүс ажилдаг байна шүү дээ
  • Anu 2017-04-22 02:55:47
    Tetgevertee garsan hun yahaaraa diplomat pasporttai yavdag bainaa? Diplomat pasportiig tetgeveriinhend ugdug bolson yum bol bi ch bas avmaar baina.
  • Soongo 2017-04-22 01:36:00
    хэ хэ, энэ хүн чинь гадаад яамны дипломат ажилтан биш ээ, цагаатгалын үндэсний комиссын нарийн бичгийн дарга хийж байсан хүн тэтгэвэртээ гарчихаад мөнгө хийсэн ...
  • ZOCHIN  2017-04-21 17:12:15
    setguulch ee.ih hemjeenii tamhin dotor har tamhi nuusan ymuu.ter mashin dotorhi ter chigeer ee har tamhi ymuu.dongio ch ym shig.medeelel ee zov ...
  • zochin 2017-04-21 14:16:06
    xen durtai ny xussenee xuudeg uls mongol l baina daa
  • зочин 2017-04-21 13:41:45
    Хар тамхи тээвэрлэгчдэд Дипломат паспорт олгодог болж таарч байнаа. Паспортаар ийм наймаа амжуулдаг. Сүйхээтэй нөхдүүдэд дипломат паспорт олгодог бололтой
  • зочин 2017-04-21 13:12:20
    ЮУН ХАР ТАМХИ ВЭ?
  • Мөнх 2017-04-21 11:12:44
    Төрийн дээгүүр албан тушаалтнууд бас дипломат паспорттой байдаг. Зөвхөн ГХЯ-ныхан ч биш шүү?
  • zochin 2017-04-21 10:58:47
    hahaha, har tamhi
  • Ёндонсамбуу 2017-04-21 09:13:10
    Хар тамхи биш ээ. Битгий сүржигнэ. Зүгээр л хайрцагтай янжуур тамхи.
  • Инээдтэй юмаа 2017-04-21 08:52:01
    Дипломат паспортай тэгээд манай хун Биш Гээд л,, нуугаад л,, Шууд хэлээчээ. Гадаад яамны харьяа хун л Байна шуу дээ