Ослын газрыг орхиж явсан жолоочийг саатуулжээ
2017 оны 4-р сарын 20-ны Пүрэв гарагт Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 32 жолоочийг саатуулж ажиллаа.
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 334 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 17 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүний 6 нь хүүхэд байсан байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 13 осол, мөргөлдсөн 10 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. 

Тухайлбал:
1.    БЗД-ийн нутаг 13-р хорооллын замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Ц-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн ажилласан байна.
2.    СХД-ийн нутаг 13-р байрны баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 6 настай Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газар орхин явсан хэргийг шалгаж байна.
Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, хэрэгжүүлэх нь зөвхөн жолоочид биш замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч, тээврийн хэрэгслээр зорчигчид ч хамааралтайг Замын хөдөлгөөний пүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд зааж өгсөн байдаг.

Явган зорчигчийн буруугаас шалтгаалсан осол нь:
1.    Явган хүний гарцын шугам, гарамгүй газраар зам хөндлөн гарах
2.    Гэрлэн дохио зөрчиж зам хөндлөн гарах
3.    Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур зам хөндлөн гүйх
4.    Зогсож буй автомашины урдуур буюу автобуснаас буугаад урдуур нь замын зорчих хэсэгт орох
5.    Замын зорчих хэсэг дээр буюу зорчих хэсгийн захаар дагаж явах
6.    Согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах чадваргүй үедээ замын зорчих хэсэг дээгүүр явах, хэвтэх
7.    Замын голоор тавьсан тусгаарлах хайс, хашлага дээгүүр давах, тоогуур нь шургах
8.    Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаар ярих, чихэвчний хөгжим сонсох зэргээр анхаарал болгоомжгүй оролцох
9.    Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах зэргээс автомашинд дайрагдах, мөргөгдөх хэлбэрээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол бүртгэгдсээр байна.
Дээрх шалтгаан нөхцлөөс харахад явган зорчигчдын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүсэхгүй, хөдөлгөөнд тавих хяналт сул байгаатай холбоотой байна.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.