Долоон настай охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ
УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан маргааш өглөө 06:00 цагаас долоон настай Л.Бүжинлхам охинд хагалгаа хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Л.Бүжинлхам охин төрөөд шарлалт нь арилахгүй, бие нь шар, нүд нь ногоон туяатай байсаар гурваэ сартайд нь ЭХЭМҮТ-д үзүүлэхэд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэж оношлогдож, мэс засал хийгдсэн. Гэвч элэгний хатуурал үүссэн учраас заримдаа цусаар хүндэрч, бөөлжиж улмаар 2015 оноос энэ нь ихэссэн байна.

Ийнхүү охин элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж, ээж нь донор болохоор УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байна. Охины биеийн байдал хүндэвтэр байгаа тул Солонгосын АСАН эмнэлгийн мэс залын эмч нартай хамтран хийхээр бэлтгэл ажлаа хангажээ

Энэ хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийх гурав дахь хагалгаа юм.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-23 00:19:56
    Цогцэцэг сайд илүүдсэн байна. Ичих хэрэгтэй.
  • зочин 2017-04-22 01:52:07
    34 хүнд элэг шилжүүлэн суулгасан бол одоо өарсдөө хийгээчээ. Дандаа гадаад эмч нараар хийлгэчихээд бид хийсэн гэж новшрох юм даа
  • ZOCHIN  2017-04-21 17:07:52
    ehiinh n elegnees hesegchlen tairch zalgah baih aa.ene said urduur n orood yahnevedee.ter bagiinhan n l zogsohod hangalttaishdee.hereggui ym heregg...
  • anu 2017-04-21 14:59:13
    Eh elegee ogohoor uheh ymuu?
  • Zochin 2017-04-21 11:41:26
    Heerhen okhin min hurdan eruul saruul bolood eh orondoo heregtei hun bolooroi, Burhan ersheeg! meszasliinkhand amjilt husey!