Чуулганы хуралдаан өндөрлөв
 УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Өнөөдрийн мэдээллийн цагт зөвхөн сөрөг хүчин асуулт асуух эрхтэй юм байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийлж, гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Малын гоц халдварт өвчин гарахад их хэмжээний мөнгө зарцуулж байна. Иймээс өвчин гарахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч байна вэ?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Манай улсын орлогын найдвартай эх үүсвэр бол МАА. Малын түүхий эд, махаа экспортлоё гэвэл малаа эрүүлжүүлэх хэрэгтэй. Одоогийн хууль эрх зүйн орчны хүрээнд малын өвчин гарч, улмаар хорогдол гарсан тохиолдолд төр малчдад нөхөн олговор олгож байгаа. Иймээс цаашид малчин давхар хариуцлага хүлээдэг болно. Мөн энэ талын хөрш орны туршлагыг нэвтрүүлэхээр салбарын яам ажиллаж байна. Цаашдаа мал эрүүлжүүлэх, малын бүтээгдэхүүнээ экспортлох болно. Ялангуяа мал эрүүлжүүлэх бүс нутгийг заавал шаардлагатай. Энэ бүсээсээ малаа хилээр гаргадаг болох хэрэгтэй. Үүний зэрэгцээ Ази, Европын хэрэглэгчид өөр өөр шаардлага тавьдаг. Тиймээс одоогийн махны үйлдвэрүүд тэдний хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн гаргадаг болоход ажлаа чиглүүлж байна.

-УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:  Жижиг аж ахуй нэгж, тариалан эрхлэгчдийн хэрхэн дэмжих бодлого хэрэгжүүлэх вэ?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн: Жижиг аж ахуй нэгжүүд нэгдэж, чанараа ахиулах чиглэл рүү явж байгаа.

Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.