Нийслэлчүүд зөөврийн ус хангамжийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байна
Нэгэн үе нийслэл хотод зөөврийн ус хангамжийн хүрэлцээ муугаас болж иргэдийн дунд багагүй бухимдал  үүсдэг байсан. Тэгвэл уг асуудал өдгөө огт байхгүй болжээ. Тодруулбал УСУГ-ын Зөөврийн ус хангах алба өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Энэ хүрээнд нийслэлийн  захаар буюу гэр хорооллын ард иргэдэд ус хангамжаар үйлчилдэг ус түгээх байруудын үйл ажиллагаатай танилцаж,  иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.   Мөн зөөврийн ус хангамжийн албаны хоёрдугаар хэлтсийнхэн ус түгээх байрууддаа төлөвлөгөөт шалгалтыг энэ өдөр хийсэн юм.  
 
Төлөвлөгөөт шалгалтын хүрээнд ус түгээх байруудын гадна, дотно ариун цэвэр, усан сангийн лац ломбо, стандарт гээд  иргэдийн гарт хүргэж буй усны эрүүл ахуй, стандартыг нарийн шалгадаг аж.  Зөөврийн усан хангах албаны хоёрдугаар хэсгийн ахлагчийн ярьснаар ийм шалгалтыг сард 2-оос дээш удаа хийдэг  юм байна.
 
Ус түгээх байрууд хоногт дунджаар 10-25 тонн ус хэрэглэгчдэд нийлүүлүүдэг
 
Бидний очсон хамгийн эхний  ус түгээх байр бол Баянзүрх дүүргийн 22-р хороонд байрлах 429-р худаг байлаа.  Энэ ус түгээх байрны хувьд  бусад ус түгээх байруудаа бодвол харьцангуй борлуулалт өндөртэйд тооцогддог байна.  Өдөрт 3-4 удаагийн ресээр буюу 15-25 тонн ус түгээдэг аж.  Харин дараагийн очсон бусад ус түгээх байруудын хувьд хоногт дунджаар 10 тонн ус борлуулдаг тухай үйлчилгээний ажилтнууд ярьж байлаа.


 
Дашрамд дуулгахад, энэ өдөр УСУГ-ын  Зөөврийн Ус хангамжийн албаныхан иргэдтэй ойр ажиллах үүднээс удирдах ажилтнуудаа  ус түгээх байруудын үйлчлэгчдийн оронд хагас өдөр ажиллуулж,  иргэдийн санал хүсэлтийг сонсжээ. Энэ үеэр  иргэдийн зүгээс Ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарийг нэг цагаар наашлуулж өгөх хүсэлтийг ирүүлсэнийг үйлчилгээний ажилтнууд хэлж байлаа. Мөн өвлийн улиралд ус түгээх байр орчмын мөс нэлээд хүндрэлтэй байдгыг ус авч байсан иргэдийн төлөөлөл хэлж байлаа. Өөрөөр ус түгээх байртай холбоотой годмол санал байхгүй бөгөөд харин ч  усны хүрэлцээ, хангамж болоод үйлчилгээний ажилтаны зан харьцаа, усны  чанар стандарт гээд бүх зүйлд сэтгэл хангалуун байдгаа хэлж байсан юм.
 
 Ус түгээх байрт бус гэрийн нөхцөлд усны ариун цэврийн асуудал үүсдэг
 
Өнөөдрийн нээлттэй өдөрлөгийн хүрээнд албаныхны онцолж байсан нэгэн чухал асуудал бол ундны усны эрүүл ахуйн асуудал байсан юм. Тодруулбал ундны усны аюулгүй байдлын томоохон эрсдэл бүхий цэг нь хэрэглэгчдийн ус хэрэглэх, хадгалахтай холбоотой асуудал байдаг.Усны эх үүсвэрээс гадна хэрэглэгчийн түвшинд буюу өрх гэрийн нөхцөлд хадгалан хэрэглэж буй ундны усанд чанар аюулгүй байдлыг өвчлөлтэй харьцуулсан судалгааны дүнгээр усны нянгийн болон шим бохирдолтын түвшин нь эх үүсвэрийн устай харьцуулахад гэрийн нөхцөлд ихэссэн бөгөөд энэ нь суулгалт халдварын өвчлөлтэй хамааралтай  байна.
 


Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн тогтолцооны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх үе шатуудад эрсдлийн үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр Усны эх үүсвэрийн орчим эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын дэглэм алдагдаж, бохирдуулагч эх үүсвэрүүд бий болох, тохижилт, ариутгал цэвэрлэгээ хангалтгүй байгаа нь ус бохирдох, улмаар хүн амын дунд халдварт өвчин гарах эрсдэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь тогтоогджээ.Өрхийн ус хадгалах, зөөвөрлөх саван дахь усны гэдэсний бүлгийн нянгийн бохирдол нь ундны усны эх үүсвэрийн усанд агуулагдаж буй гэдэсний бүлгийн нянгийн бохирдлоос их байгаа нь гэрийн нөхцөлд ус их бохирдож байгаа аж.


 
Аймаг, нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн усны бохирдлын үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байгаа боловч усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэм зөрчиж барилга байгууламж барих, газар тариалан, мал аж ахуй эрхлэх зөрчил илэрч, аймгуудын усны халдваргүйжүүлэлт болон дотоодын хяналт хангалтгүй байгаа нь ус бохирдох, хомсдох нөхцлийг бүрдүүлдэг байна.
 
Хэрэглэгчдийн гарт нэг литр ус хүргэхийн тулд 7-8 төгрөгийн зардал гаргадаг

Түүнчлэн албаныхны дараагийн нэг онцолж байсан чухал асуудал бол усны үнийн асуудал юм. УСУГ-ын Зөөврийн ус хангамжийн албаны дарга С.Одгэрэл энэ талаар “ Хэрэглэгчдэд нэг литр усыг нэг төгрөгөөр зарж байгаа бол энэхүү нэг литр усыг хэрэглэгчийн гарт хүргэхийн тулд УСУГ-аас 7-8 төгрөгийн зардал гаргаж байна. Энэ нь  манай байгууллагыг алдагдалтай ажиллахад хүргэж байна.Тэглээ гээд  гэнэт нэг өдөр усны үнийг нэмэх боломжгүй. Манай байгууллага усны үнийг хянаж, тогтоодоггүй. Гэсэн хэдий ч бид усны үнийг нэмэх хүсэлтээ хүргүүлдэг ч одоо хэр нь шийдэгдээгүй байна” гэлээ.
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen  2018-01-03 16:17:46
    ZUHA-iihand ajliin ondor amjilt hvsiy.
    66.181.182.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Gantsetseg 2017-05-26 16:38:41
    Bi ch gesen hereglegch .Tegeh de tus baiguulgiin ajiltan .Bvh hiij shiidberlej baigaa ajildn setgel hanamjtai bsidag.Bayarlala ta bvhen de?
    66.181.160.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Bolormaa 2017-04-24 14:39:21
    ЗУХА албаны даргадаа ажлын амжилт хүсий
    66.181.160.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Delgermaa 2017-04-22 15:43:25
    Er ni iimerhuu l ajillaj b.dag.Owol hudgiin oir hawi ih mostdog yagaad gewel ard irged setgel gargaad awch b.gaa usaa asgalgui mon us awch b.gaa saw ni
    202.9.41.228
    Мэдэгдсэн Хариулах
  • ner 2017-04-21 18:27:59
    gants ch gesen ereg medee
    184.150.236.59
    Мэдэгдсэн Хариулах