Махны өргөтгөсөн худалдаа болно

Засгийн Газрын тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тн мах бэлтгэн энэ сарын 10-аас нийслэлийн 6 дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлээд байна.

Борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор энэ сарын 22,23-ны өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнд:
 

  • Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах

  • Сүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороолол

  • Баянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв

  • Чингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах.Нарантуул 2.

  • Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатр

  • Хар хорин захын ард Пирамид үйлчилгээний төв

  • Хан-Уул дүүрэгт Яармагийн эцэст


Өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах 1кг-5750 төгрөг, хонины мах 1 кг нь-5400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4400 төгрөгөөр худалдана. Харин бөөний үнийн хувьд үхрийн мах 1кг нь-5200 төгрөг, хонины мах 1 кг нь-4600 төгрөг, ямааны мах 1 кг нь  4000 төгрөг байна гэж Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газраас мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.