Иргэдэд аялал жуулчлалын боловсрол олгоно

Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр уулзлаа.  Энэхүү уулзалтыг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас зохион байгуулсан бөгөөд аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлууд, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар хэлэлцсэн юм.  

Аялал жуулчлалын салбарт ажиллах хүчний нөөц, мэргэшсэн байдал, жуулчлалын үйлчилгээний дэд бүтэц, онгон дагшин байгалийг зөв ашиглах, хэрхэн жуулчдыг татах, дэлхийд Монгол Улсыг хэрхэн сурталчилах гэх зэрэг асуудлууд тус салбарт дутагдалтай байгааг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хэлж байлаа.

БОАЖЯ-ны АЖБЗГ-ын дарга С.Бат-эрдэнэ “Аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгох нь бидний зорилго. Үүний тулд бид тухайн орон нутгийн онцлогт нийцүүлсэн, оновчтой менежментээр чиглүүлэн зохицуулж, давуу талуудыг нь түшиглэн хөгжүүлэх, төрийн бодлоготой уялдуулан бүсчлэн хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж байна. Ингэснээр бүс нутаг бүрт цогцолбороор төрөлжүүлэн хөгжүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллах шаардлагатай. Иймээс төрийн бус байгууллагууд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй байна.  БОАЖЯ 2017 онд хууль эрх зүйн зохицуулалт, гадаад хамтын ажиллагаа, сурталчилгаа, маркетинг, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, аялал жуулчлалын бүсчилсэн хөгжил, цогцолбор гэсэн чиглэлүүдэд онцгой анхааран ажиллаж байна” хэмээлээ.

Гадаад гэлтгүй дотоодын жуулчдын аялал жуулчлалын боловсрол сул байдаг бөгөөд аялах үедээ хог хаягдлаа ил задгай хаях, үүнээсээ болж байгаль экологийг хохироох явдал сүүлийн үед нэмэгдэж байгаа. Иймээс энэ онд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Аялал жуулчлалын бүх нийтийн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь гадаад дотоодын жуулчид, иргэд олон нийтэд байгальтай хэрхэн зүй зохистой харилцах, байгалиа хайрлах зэрэг өндөр ач холбогдолтой юм.

Улс орон бүр өөрийн гэсэн дэлхийд танигдсан брендтэй байдаг. Үүнтэй холбогдуулан “Мянгатын суут хүн-Их эзэн Чингис Хаан” цогцолборыг Хэнтий аймгийн Дадал суманд барихаар болсон байна. Энэхүү цогцолбор баригдсанаар манай улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ хэмээн салбарынхан үзэж байгаа юм. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хамаагүй ээ Каа ЗААЖ БайГ 2017-04-23 15:25:07
    НЭЭРЭЭ ЮУ Боловсруулж хэнийг гэгээрүүлнэ гэж? хүний ухамсарыг дээшлүүлж иргэншүүлж байж л шийдэгдэнэ. ардын сургаалиа 1-3 ангид заадаг болчих. гадаад сургалт...
  • ллл 2017-04-21 14:35:48
    шал утгагүй юм