Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Л.Минкусийн "Дон Кихот" балетыг өнөөдөр 17.00 цагаас тоглоно.

Сонгодог бүжгэн жүжгүүдийн дундаас бүжигчдийн чадварыг дээшлүүлдэг цөөн бүтээлийн нэг бол “Дон Кихот” балет юм. Хөгжмийн зохиолч Л.Минкус амьдралынхаа туршид 16 балетын хөгжим бичсэнээс утга санаа, үйл явдлыг илэрхийлэх байдлаараа “Дон Кихот” онцгой хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг.

 Испанийн алдарт зохиолч Сервантесийн “Дон Кихот” зохиолыг анх 1743 онд Францын Дуурь, бүжгийн театрт бүжгэн жүжиг болгон тоглосон аж. Дараа нь Л.Минкус бүжгэн жүжигт зориулсан хөгжим бичсэнээр 1869 оны арванхоёрдугаар сарын 14-нд “Дон Кихот” Москвагийн Их театрт нээлтээ хийж, сонгодгуудын сор болон тодорсон юм.
 

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-04-23 15:38:06
    Харамсалтай нь зарыг хожимдож харлаа. Жүжигчиддээ амжилт хүсье.