Долоон настай охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийгдлээ
Долоон настай Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах хагалгааг бямба гарагт хийлээ. Энэ удаагийн мэс засал нь ээжээс нь охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа байсан бөгөөд 30 цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай боллоо.
Энэ удаагийн хагалгаанд Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын Асан Анагаах ухааны төвийн хамтарсан 68 хүний бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн баг оролцож, амжилттай дуусгалаа.

Л.Бүжинлхам охин төрөөд шарлалт нь арилахгүй, бие нь шар, нүд нь ногоон туяатай байсаар гурван сартайд нь ЭХЭМҮТ-д үзүүлэхэд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэж оношлогдож, мэс засалд орохоор болсон юм. Гэвч элэгний хатуурал үүссэн учраас заримдаа цусаар хүндэрч, бөөлжиж улмаар 2015 оноос энэ нь ихэссэн байна. Ийн охин элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж, ээж нь донор болохоор УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байв.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2017-04-24 10:34:57
    Баяр хүргэе амжилттай болсонд, Түргэн эдгэрээд онц сураарай .
  • ender nastan 2017-04-24 05:05:48
    EE burhkan mini iim jaakhan hkund tiim khund khagalgaag amjilttai hkiisend bukh hkumuust , ter dundaa
  • зочин 2017-04-24 02:56:23
    Бүр сайхан эдгэсэн хойно нь зарлаж болоогүй юм байхдаа. Нялах амьтны өвчнөөр өөрсдийгөө рекламдаад.
  • zochin 2017-04-23 10:35:17
    Manai emch nar ugaasaa mundag baij chaddag gadni emch naraas dutuu yum baihgui tonog tuhuurumj bagaj heregsel ni l dutuu bh tunees baharhmaar uls
  • бахархаж байна 2017-04-23 10:21:36
    Манай эмч нар сайн байна даа. Айхтар мэс засал хийгээд сурчээ