
Английн нэрт дуучин Адель хүү төрүүлснээсээ хойш хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн билээ. Тэрээр бяцхан хүү Анжело Эдкинс Конекигийнх нь зургийг зөвшөөрөлгүйгээр интернэтээр цацсан “Согbis Images UK” фото агентлагийг шүүхэд өгчээ. Хүүгийнх нь гудамжинд гарсан анхны алхам, яслид явсан анхны өдрийг дэлхий нийтийн хүртээл болгон алдарт дуучны хувийн амьдралыг эрээ цээргүй дэлгэсэн фото агентлагийг Английн Дээд шүүх буруутай гэж үзэн нэлээд өндөр торгууль ногдуулсан аж. Хүүгээ папарацци нарын халдлагаас хамгаалахын тулд Адель цаашид ч бүх боломжтой аргаар тэмцэнэ гэдгээ мэдэгджээ.
Б.САНСАР
ЗУУНЫ МЭДЭЭ
Б.САНСАР
ЗУУНЫ МЭДЭЭ