“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл явагдана

Жуулчны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбооноос хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг ирэх зургадугаар сарын 1-нд эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.  Оюутан цагдаад их дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс судлал, хууль эрх зүйн ангийн  болон гадаад хэл, Монголын түүх, соёл, зан заншлын сайн мэдлэгтэй оюутнууд хамрагдах юм.

Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 26-ний өдөр болох нийслэлийн аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг, мөн “Улаанбаатар” чуулгын байранд дөрөвдүгээр сарын 28-ний өдөр болох “Аялал жуулчлал-хөдөлмөр эрхлэлт” хөдөлмөрийн яармаг дээр оюутан цагдааг бүртгэх аж.

Оюутан цагдаа арга хэмжээнд нийт 300 гаруй оюутнууд хамрагдаж, гадаадын жуулчдад үндэсний ёс заншлаа сурталчилж, жуулчдыг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласнаар жуулчидтай холбоотой хэрэг зөрчил жил бүр 20 хувиар буурчээ.

Б.Орхон


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.