Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр хаана ямар үйл явдал болохыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Дэлхийн Оюуны өмчийн өдрийг тохиолдуулан ОӨУБЕГ, Хууль сахиулах их сургууль, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран “Дээшлэх амьдралын эх-Инноваци” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Мөн энэ үеэр инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг танилцуулах юм. Хаана: Хууль сахиулахын их сургуулийн 3 давхарын танхимд
 
09:00 цагт: Автотээврийн үндэсний төвд "Нийтийн тээврийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ЗТХЯ, АТҮТ, МХЕГ, ЗЦГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцоно.

10:00 цагт: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, БНСУ-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдийн зорчих боломжийг нэмэгдүүлэх" төслийн хүрээнд протез ортопед, сэргээн заслын чиглэлээр протез ортопедын үйлдвэрийн ажилтан болон тархины саатай хүүхэд, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулна,
 
11:00 цагт: Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлд ажиллаж буй байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно.

11:40 цагт: Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй 35,000 баринтаггүй болон хэт хуучирсан баринтаг нь хадгалалтын горимд нийцэхгүй болсон соёлын үнэт өв болсон ном судруудад НОМЫН БАРИНТАГ хандивлах өдрийг Монгол Улсын Үндэсний номын сан зохион байгуулна. 
 
12:00 цагт: МБШТ Гандантэгчэнлин хийд, Монгол бичгийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй Монгол туургатны "Миний Монгол бичиг" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа Гандантэгчэнлин хийдийн их гэрт болно
 
MN-Мэдээллийн төвд


11:00 цагт: ОХУ-ын “Азийн хаалга” олон улсын үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой.
11:30 цагт: “Гэгээ-9” СӨХ-өөс 100 айлын нийтийн цагаан байрны оршин суугчдад тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: “Эрдэнэтийн хувийг иргэдэд” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:30 цагт: Монгол Улсын иргэн Абдул Карумыг Катар Улсын иргэн, хууль бус наймаачин гэх мэтээр олон нийтийн хэрэгслээр гүтгэж нэр хүндэд нь халдаж байгаа талаар түүний өмгөөлөгч мэдээлэл хийнэ.
 
14:00 цагт: Монголын Сурагчдын холбоо нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улсын 10 их дээд сургуультай хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулж “Мөрөөдлийн боловсрол” нээлттэй аяныг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулна. Тус үйл ажиллагаагаар дамжуулан ахлах ангийн сурагчид мэргэжил сонголт, элсэлтийн шалгалт, тухайн сургуулийн онцлог давуу талыг мэдэж авахаас гадна мэргэжлийн багш нараас зөвлөгөө авч өөрсдийн сонирхож буй сургуулийн талаарх үнэн бодит мэдээллийг сургууль тус бүр дээр нь очиж авахад тус үйл ажиллагааны зорилго оршино. Хаана: СУИС
 
14:00 цагт: Олон улсын “Ворота в Азию 2017” 27 дахь удаагийн үзэсгэлэн МҮХАҮТ-ын Их танхимд нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнд ОХУ-ын Киров, Ангарск, Ростов на Дону, Таганрог, Каменск-Шахтинский, Нюрба, Нерюнгри, Пинск, Чита, Якутск болон Эрхүү муж зэрэг 10 хотын 36 компанийн 50 гаруй бизнес эрхлэгчид автомашин, хөнгөн үйлдвэрлэл, хүнс, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үнэт эдлэл, хими, тээвэр зууч, шинжлэх ухаан боловсрол, зөвлөх үйлчилгээ, хэвлэх үйлдвэр, ном сонин сэтгүүл, эмийн салбар, хүүхдийн зөөлөн тоглоом зэрэг чиглэлээр бараа бүтээгдэхүүнээ танилцуулан хөрөнгө оруулалт, түншлэлийн чиглэлээр 3 хоногийн турш Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана. 


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.