Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан болно

Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан энэ сарын 24-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж байна. Хуралдаанд тус зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон албаны бусад төлөөлөгчид оролцож байна.

Зөвлөлийн нэгдсэн хуралдаан өнөөдөр эхлэх бөгөөд үүний өмнө Монголын төлөөлөгчид  БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны удирдлагуудтай уулзаж хоёр улсын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны талаар  санал солилцоно. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тэргүүтэй Монголын төлөөлөгчид өчигдөр БНХАУ-ын “Шэнхуа” группийндэд ерөнхийлөгч Ли Донгтой уулзаж, тус группийн үйл ажиллагаатай танилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.