БНАСАУ их буугаар галлажээ

БНАСАУ-ын ардын армийн 85 жилийн ой өчигдөр тохиолоо. Ойн баяртай холбогдуулан АНУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг орнууд хамтарсан цэргийн сургуулилт хийж буйн зэрэгцээ Пхеньянд аливаа өдөөн хатгалга явуулахгүй байхыг анхааруулж байсан. Учир нь ардын армийн 85 жилийн ойгоор зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийж магадгүй гэсэн болгоомжлол бүс нутгийн хэмжээнд үүсээд байсан юм. Түүнчлэн, АНУ-ын “Карл Винсон” довтолгооны хүч ч сургуулилтад оролцохын тулд Солонгосын хойгийн ойролцоо буюу Япон тэнгист байрласан нь олон улсын анхаарлыг татаж байсан.
 
Тэгвэл БНАСАУ цөмийн туршилт хийсэнгүй. Гэхдээ урьд өмнө нь хийж байгаагуй томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийжээ. БНСУ-ын эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосын зүүн эргийн Вонсан боомтын ойролцоо хүнд артиллерийн буудлага хийсэн байна. Буудлагын талбайд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун байлцаж, үзэж сонирхсон гэнэ. 300-400 их буу байсан гэсэн таамгийг ч мөн цэргийн шинжээчид дэвшүүллээ.
 
Ким Ир Сен агсны мэндэлсний 105 жилийн ой энэ сарын 15-нд тохиож, БНАСАУ цэргийн сүрлэг парад зохион байгуулсан билээ. Мөн өдөр Пхеньян пуужин харваж магадгүй гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан удаатай. Гэвч маргааш нь буюу 16-ны өдөр баллистик пуужингийн туршилт хийж байсан юм.Тиймээс ардын армийн 85 жилийн ойгоор биш юм аа гэхэд ойрын үед дахин пуужин харвах магадлал өндөр байгааг эх сурвалжууд онцолж байна.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.