Иргэдийн мэдэх эрхэнд халдсан Ц.Гарамжавын санал
Өчигдөр орой телевизүүд эфирийн цагаа тодорхой хугацаанд  хааж “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” хэмээн эсэргүүцлээ илэрхийлэв. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн төсөлд “гүтгэвэл 10 сая, түүнийг хэвлэн нийтэлсэн байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох” саналыг УИХ-ын байнгын хороо дэмжсэн үйл явцаас үүдэлтэйгээр хэвлэлийн салбарынхан эсэргүүцсэн нь энэ. Энэ бол Зөрчлийн тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж байгаа "Монполимет" группийн захирлаас УИХ-ын гишүүний суудалд заларч чадсан Ц.Гарамжавын санал байв. Санал дэмжигдсэн цагаасаа олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсэргүүцэлтэй тулгарч, сүүлдээ МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдахад хүрэв. Улмаар санал гаргасан Ц.Гарамжав гишүүн дээрх олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд халгаатай заалтаа буцаан татаж буйгаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгджээ.

Зөрчлийн тухай анхны хэлэлцүүлэг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийгдэхээр товлогдсон. Энэ дагуу өнгөрсөн мягмар гарагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх товлогдсон байгаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.
 
М.Оюунчимэг: Зөрчлийн хуульд байгаа олон заалтуудыг нягтлах шаардлагатай


 

Хуулийн маргаан дагуулсан асуудлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс дараах асуултад хариулт авлаа.

-Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн мягмар гарагийн Хууль зүйн байнгын хороогоор хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын гаргасан саналаар Зөрчлийн хуульд гүтгэх гэсэн заалтаар хувь хүнд 2 сая, хуулийн этгээдэд 20 сая төгрөгийн торгууль ногдуулахаар байсан ч одоо хувь хүнд 10 сая, хуулийн этгээдэд 100 сая төгрөгийн торгууль ногдуулах нь. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс энэ заалтыг эсэргүүцэж эхлээд байна?

 -Зөрчлийн хуульд нухацтай хандах олон асуудал байгаагийн нэг нь “Гүтгэх”-тэй холбоотой заалт юм. Цаанаа хувь хүн, аж ахуйн нэгжийн амьдрал, амьжиргаатай холбогдох учраас олон талаас нь харж, судалж, шийдвэрээ гаргах ёстой байгаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр тараасан бол хувь хүн 2 сая, тухайн байгууллагыг 10 сая төгрөгөөр торгоно” гэж заасан байсан.

-Бүлгийн хуралдаанаар Зөрчлийн хуулийн дээрх заалттай холбоотой асуудал яригдсан уу?

-Бүлгийн хуралдаанаар Зөрчлийн хуулийг хэлэлцэх үеэр “Сошиалаар бусдын нэр хүндэд бүдүүлгээр халдах, үндэслэлгүй гүтгэсэн мэдээлэл их цацагдаж байна, үүнд ногдуулдаг хариуцлага алга. Оруулж ирсэн төслөөр торгуулийн хэмжээ бага байна, энэ бол хариуцлагатай хариуцлагатай болгох үндэслэл болохгүй” гэдэг зүйл яригдсан. Тухайн үед нь би “Хувь сэтгүүлчийн цалин ямар байгаа билээ, амьдралын баталгаа нь ямар билээ, хэвлэл мэдээллийн байгууллага ямар нөхцөлд ажиллаж байгаа билээ, эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ бүхнийг бодолцох ёстой. Хэн ч төлж чадахааргүй өндөр торгууль тавих нь эргээд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барьж айдас төрүүлэх, төлж чадахгүй бол биеэр эдлэх гээд цаашаа улам хүндрээд явах магадлал өндөртэй учраас “Тухайн мэдээлэл нь гүтгэлэг үү, гүтгэлэг биш үү” гэдгийг эхлээд ялгах ёстой. Энэ заалтыг Зөрчлийн хуульд тусгаж өгөх шаардлагатай. Ингээгүй нөхцөлд шууд гүтгэсэн гэж үзээд торгууль ногдуулах нь буруу шүү” гэдгийг хэлсэн.

-Гүтгэлгийн цаана үнэн бодит мэдээлэл байгаа эсэх нь хамаарахгүйгээр хууль үйлчлэх нь байна гэж ойлголоо?

- Зөрчлийн хуулийн нэг аймшигтай зүйл нь шууд хэрэгжээд явна. Эрүүгийн хуулиар бол энэ гүтгэлэг үү, биш үү гэдгийг тогтоохоос эхлээд процесс үргэлжлэх ёстой. Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хууль зөрчсөн, буруу замаар будаа тээсэн мэдээллийн талаар нийтэлчихээд “Гүтгүүлсэн” гээд өндөр төлбөр шаардсан байвал яах вэ. Ийм харилцаа тогтвол  хэвлэл мэдээллийн байгууллагууд өндөр торгуульд уначихна гээд барагтай мэдээллийг цацахгүй болж хувирна. Энэ тохиолдолд нийгэм цэвэршиж чадахгүй. Сөрөг үр дагаврууд их гарна.  Тийм учраас гүтгэлэг гэдгийг нь яаж тогтоох юм, тогтоосон бол эздийг нь яаж олох юм, торгууль ногдуулах бол хэмжээ нь бодитой юу гэх мэтээр цаашаа судлах, салбарынхантай нь ярилцах гээд олон зүйл байна гэж харж байна.

-Маргааш /өнөөдөр/ чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Зөрчлийн хууль байгаа?

-Зөвхөн энэ заалтаар зогсохгүй Зөрчлийн хуульд байгаа олон заалтуудыг нягтлах шаардлагатай байгаа. Тийм учраас яаран сандран төслийн хэлэлцүүлгийг шуурхайлахгүй болов уу.

Би гишүүдэд хэлсэн, “Хариуцлагатай болох гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ эхлээд бид мэргэжлийн байгууллагаа нүүрээ нуусан сошиалаас ялгах ёстой. Мөн гүтгэх гэдгээ тогтоочихоод торгуулийн хэмжээг хэнд, яаж ногдуулах вэ” гэдгээ тодорхойлох учиртай. Өндөр торгууль ногдуулснаар хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлагатай болно, гүтгэлэг зогсоно гэж бодохгүй байна.
 
П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Санж 2017-04-28 08:30:28
    Тэнэг гишүүн баина даа
    66.181.184.250
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-04-27 10:17:37
    торгуулийнх нь мөнгөний хэмжээ л их болохоос биш, гүтгэлэг хийсэн хүмүүстэй ингэж хариуцлага тооцох нь зөв ш дээ.Тэгээд яах юм.Хэвлэл мэдээллээр ор үндэсгүй гүт...
    66.181.177.14
    Мэдэгдсэн Хариулах
  • duje 2017-04-27 08:23:49
    garjav uur n ih no bgaa uchiraas erh medel ashiglaj busdiin amiig haana gej bodjee naad zah n hurgenee hsana tomruulsan gelee ih l notoi shuu !
    103.26.195.73
    Мэдэгдсэн Хариулах
  • олон удаа ийм юм хийж байна 2017-04-27 05:39:44
    энэ эмэгтэй гишүүн дандаа бодлогогүй юм хийж эргэж буцаж байх юм орон гаран юмуу хаашаа юм улс төрч хүний ноён нуур ул суурьтай бодлого энэ хүнд үнэндээ алга
    66.181.187.79
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol emee 2017-04-27 04:23:40
    Uyanga metiin bvxniig ooriin erx athigiin toloo bichdeg xvn shoorox baix. Gexdee ard tvmnii vg xelex.xeblen niitlex.medeelel abax erxiig xamgsalax estoi
    202.9.43.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Сэтгүүлчийн ёс суртахуун үнэндээ харгис  2017-04-27 02:48:39
    Хүмүүжилгүй, ёс суртахуунгүй, хүнийг хайрлах сэтгэлгүй, хүйтэн сэтгэлтэй, хүнийг хуурдлаг, залилдаг, хүний нэр хүндийг гутаан бичихдээ тэр хүний ар гэр яах бол?...
    183.81.171.150
    Мэдэгдсэн Хариулах
  • санал 2017-04-27 02:37:06
    энэ хүн хэвлэл мэдээлэлээс айж байхыг бодоход өөрөө их зөрчилтэй хүн юмаа. нуух зүйл ихтэй учраас ийм асуудал гаргаж байгаа байх
    103.212.119.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Вв 2017-04-27 02:24:21
    Энэ 1 том хамартай, өргөн нүүртэй, саарал толгойлсон гарамжил гэдэг авгай яах гээд хуцаад байнаа...
    150.129.143.50
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!!!!!!!!!!!!! 2017-04-27 01:41:16
    МАН 1990 оноос хойш өөрийгөө коммунист биш болсон гээд байсан худлаа ажээ: баас хатсан ч өмхийгээ тавихгүй гэж үнэн юм байна!!! Үйл ажлаараа нотолж байна!!!
    202.179.25.135
    Мэдэгдсэн Хариулах