Энд гадны бодлого явж байгааг мартах ёсгүй
Эдийн засгийн асуудал хүмүүсийн толгойг эргүүлдэг, нарийн мэдээлэл нойр ч хүргэж мэднэ. Тийм болохоор ойлгомжтой хэдэн санааг л хэлье. Аливаа улс орон чадалдаа тааруулаад өр тавьдаг. Монгол ч тэгсэн. Гэхдээ юманд хязгаар гэж бий. Гадаад дотоод хүчин зүйл гэж байна. Монгол Улсын нийт гадаад өр 10 их наяд төгрөгт хүрчээ. Хүн бүр 3.5 сая төгрөгийн өрөнд унасан байна.
 
Өрийн хэмжээг ДНБ-ий 70 хувьд хүргэнэ гэвэл энэ тоо таван сая болж нэмэгдэнэ. 2.9 сая иргэн бүгд ажилтай, дундаж цалин 500 000 байгаа гэж үзэхэд ийм өрийг дунджаар хоёр жил төлнө. Эрх баригчдын санааг бол ойлгож л байна. Газрын баялаг байгаа юм чинь төлчихнө гэж бодож байгаа байх. Гэхдээ Монголын ард түмэн нэг санаатай, нэгдмэл байсан цагт л тийм ирээдүй байгаа. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчихвол Африкийн замаар орно гэсэн үг. Яагаад ийм санаа хэлэх болов гэхээр, саяхнаас нэг таагүй хандлага гараад ирсэн нь гадны улсууд уул уурхайгаар далимдуулан Монгол Улсын нэгдмэл байдалд нөлөөлөхийг оролдож байна уу гэсэн хардлага төрөх боллоо. Жишээ нь, “Арева” групп байна. Францдаа чанарын өндөр төвшинд олборлолт хий­сэн. Харин Монголд болохоор мал амьтан үхээд байдаг.
 
Иргэдийн бухимдал нэмэгдэж байна. Тэгэхээр нэг бол “Арева” стандартаа мөрддөггүй, нөгөө бол өөр нэг гадны хорлон сүйтгэгч этгээдүүд Улаанбадрахын усанд хор хийгээд байгаагаас зайлахгүй. Ер нь тэгээд Монголын өмнө зүгийн нутгаар гадаадууд хаа сайгүй амьдрах болсон. Мал маллаад, монгол эхнэр аваад явж байна.
Тэднийг хорон санаагүй гэж хэн батлах юм бэ. Зөв сэтгэлтэй Ц.Мөнхбаярыг гадны ямар хорон санаатай байгууллага “Байгаль экологийн төлөө тэмцэгч”- ээр өргөмжилж их хэмжээний мөнгөн шагнал олгов. Буу зэвсэг, тэсрэх бөмбөг авах мөнгийг яаж олов гээд асуудал их байна. Ийм үед эрх баригчид өр тавих гэж улайрах биш, уул уурхайн салбараа цэгцэлж, ард түмнийхээ эв нэгдлийг хангах асуудалд илүү санаа тавибал зохино. Дэлхийн банк саяхан эрх баригчдад “Ардчилал буруу замаар явсан байна. Баялгийн хуваарилалтаа шударга болго. Тэгэхгүй бол...” гэж анхааруулаад явсан. Тиймээс энэ асуудалдаа илүү анхаарахын оронд улам хямралт байдал руу түлхэх, иргэдийг талцуулах алхмыг хийж байгаа нь туйлын буруу. Энэ бичлэг хэдийгээр гадаад өр, түүний зарцуулалтын талаар боловч түүнээс чухал ийм нэг зүйл өртэй хамт явж байгаа гэдгийг сануулмаар байна.
 
Өрийн хувьд, 2018, 2022 онд төлөх 1.5 тэрбум ам.долларын бондын зарцуулалтад эдийн засагчид сэтгэл хангалуун бус байгаа. Өртгөө удаан нөхдөг, эдийн засгийн үр ашиг нь дам байдлаар илэрдэг дэд бүтцэд их хэмжээний мөнгө хуваарилсан, төсөл хөтөлбөрүүдийг бүрэн биш тодорхой хувийг санхүүжүүлэх зарчим баримталж байгаа зэргийг шүүмжилж байгаа юм. Бүрэн санхүүжүүлсэн төсөл бараг байхгүй, хувийн хэвшилд дэмжлэг маягаар явуулж байгаа нь цаашид үр дүнг нь үзэхийн тулд илүү их хүчин чармайлт шаардаж мэднэ. Тиймээс төр үр шимийг нь үзэхийн тулд Чингис бондын санхүүжилтийг авсан аж ахуйн нэгжүүдээ цаашид ч дэмжихэд бэлэн байх ёстой. Зээл авсан үйлдвэрүүд нь зэрэг дампуураад байвал яах билээ. Самурай бондын хувьд хоёр улсын төрийн өмчийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлнэ гэдгээрээ 1.5 тэрбум ам.долларын бондоос ялгаатай.
 
Цаашид авах гурван тэрбум ам.долларын зээлийн хувьд, одоо ингээд зогссон дээр биз дээ. Өр зээлийг хэт шүтэн байж хэд хэдэн удаа дампуурлаа зарласан Латин Америкийн орнуудын жишээ байна. Хамаг баялгаа өрийнхөө хүүнд өгдөг тэдэнд ирээдүй байхгүй. Манай улсын хувьд, дэлхийн дайн ч юм уу нэг тийм онцгой нөхцөл байдал үүсэхгүй бол өрөн доороосоо хэзээ ч өндийхгүй.

Монголын мэдээ
Б.Усгал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • удвал 2014-05-13 12:43:59
    Үнэхээр зөв зүйл бичжээ.Ер нь шууд хэлэхэд манай газар шороо баялгийг гадныхан л эзэмшиж байгаа биздээ.Авилгалд идүүлсэн төрийн томчууд нь,болохоо байлаа гэхэд гадаадад оргоод л алга болно. Тэд нар гадаадын банканд мөнгөө хадгалуулдаг гэсэн биздээ.Жнь: Ба
    103.26.194.12
    Мэдэгдсэн Хариулах