Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламж барина
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах японы сангийн буцалтгүй тусламжаар “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй, хуурай аргын, загвар ариун цэврийн байгууламжийг байгуулахаар төлөвлөжээ.

Шингэн хог хаягдлын Олон улсын мэргэжилтэн Пиер Донати загвар ариун цэврийн байгууламжийн зураг төслийг боловсруулж технологийн дөрвөн шийдлийг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн холбогдох албаны хүмүүст танилцуулан дараах 3 технологи бүхий загварыг барьж байгуулахаар болжээ. Үүнд:

1. Хатгал тосгон дахь нийтийн усан зогсоолд соруулах технологийн битүүмжилсэн танктай, хуурай ариун цэврийн байгууламж,

2. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын нийтийн отоглох цэг болон түр буудаллах газруудад хуурайшуулах технологийн суурьтай ариун цэврийн байгууламж,

3. Олон нийтийн арга хэмжээний үеэр ашиглах зөөврийн, сулладаг савтай, хуурай ариун цэврийн байгууламжууд багтжээ.

Дээрх санал болгож буй технологиуд нь Швейцарь, Финланд, АНУ-ын цэвэр усны эх үүсвэр бүхий тусгай хамгаалалттай газруудад өргөн ашиглагддагаас гадна манай улсын MNS 5924:2015 стандартад нийцэж байгаа аж. Үүнээс гадна Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх цэгийг барьж, байгуулахаар ажиллаж байгаа юм байна.




 

Б.Орхон


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • z 2017-04-27 05:59:06
    Ovoo doo
  • ЗОЧИН 2017-04-27 05:56:08
    ҮНЭН БОЛ САЙН Л БАЙНА. УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ЖОРЛОНГООР НЬ ДҮГНЭДЭГ ГЭДГИЙГ МЭДДЭГ ХҮН БАЙНА УУ? ЭХЛЭЭД 00-ЫН АСУУДЛАА ШИЙДЭЭД, ДАРАА НЬ ЖУУЛЧДАА УРЬ.