Англи хэлний чуулган болно
Англи хэлний чуулганыг ирэх сарын 02-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Чуулга уулзалтыг  “Дэзэрэт” ОУ-ын Энэрэлийн Байгууллагаас гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Энэ чуулга уулзалтад дэлхийн TESOL-ын Ерөнхийлөгч асан, АНУ-ын Бригам Янгийн Их Сургуулийн доктор, профессор Нэйл Ж. Андэрсон, тус сургуулийн Англи хэл, Хэл шинжлэлийн тэнхимийн доктор, профессор Норман В.Эванс, TESOL хөтөлбөрийн захирал, дэд профессор, доктор Майкл Пол, Сургалтын хөтөлбөр боловсруулагч хатагтай Сюзан Гонг болон төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын дунд сургуулиуд, хэлний сургалтын төвүүд, бизнесийн байгууллагуудын төлөөлөл зэрэг  300 гаруй хүн оролцох юм.

Чуулганд оролцогчид  олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа хэл шинжлэлийн хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй, шилдэг арга барилуудаас суралцахаас гадна ярианы англи хэлээ сайжруулах, дадлага хийх, үгийн сангаа баяжуулах, биеэ дайчлан суралцах арга барилаа дээшлүүлэх, хичээлд суралцагсдын оролцоог нэмэгдүүлэх, суралцагсдын хэрэгцээн дээр тулгуурлан заах талаар мэдлэг, арга зүй олж авах аж.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.