Улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулна
Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ хамтран улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд:

-Автотээврийн талаар 2016-2020 онд төрөөс баримтлах бодлого,

-Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээвэр зохион байгуулалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

-Хууль бус тээвэрлэлттэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй төрийн хяналт, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

-Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ТББ-ын бүтэц, орон тоо, зорчигч тээврийн өнөөгийн байдал, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байдал

-Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн материаллаг бааз, эдийн засгийн чадавхийн байдал, төр засгаас шийдвэрлүүлэх зарим асуудал зэргийг хэлэлцлээ.

Тус хэлэлцүүлэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Замын цагдаагийн алба болон “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-04-27 10:25:25
    Зарим компаниуд нь жолооч нараас 20-40 сая төг аваад 3 жил яваад насжилт гүйцэх хямдхан автобус оруулж ирээд 80 сая болгож ашиг хийдэг. Үүнийг яаж зогсоох вэ
    202.126.91.170
    Мэдэгдсэн Хариулах