Нийгмийн даатгалын байцаагчид төв талбайд ажиллаж байна
Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөгт Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид Сүхбаатарын талбайд ажиллаж байгаа юм.
 
Энэ хүрээнд нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилан таниулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулж, хөнгөлттэй эмийн жороор үйлчилж байна.Мөн эрүүл  мэнд, сайн дурын даатгалын шимтгэлээ төлөх болон дэвтрийн баталгаажуулалтаа хийлгэх боломжтой.Түүнчлэн тэтгэвэр тогтоолт, олголтын талаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл нээлттэй өдөрлөгт оролцох боломжтой.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.