Д.Сарангэрэл: Дөрөв таван гишүүн төгөлдөр хуур дарж, энэ заалтыг оруулж ирсэн байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Зөрчлийн тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг  эхлүүллээ.  Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Ерөнхийлөгч үдээс өмнөх хуралдаанд оролцож зарчмын байр суурь илэрхийлсний дараа хэлэх үг их цөөхөн үлдлээ. Гэхдээ ганц хоёр зүйлийг хэлэх ёстой гэж бодож байна. Аливаа хуулийг сайжруулж амьдралд нийцүүлэх талаас нэмэлт өөрчлөлт оруулдаг. Монголын түүхэнд тэр дундаа сэтгүүл зүйн түүхэнд байгаагүй хар толбо үлдээсэн таагүй үйл явдлыг өнөөгийн парламентын үед гаргалаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд бол төр ард түмний гүүр байдаг. Ард түмнийхээ өмнөөс үнэний төлөө тэмцэл хийснийг аргагүйн эрхэнд хийсэн зөв зүйтэй алхам байсан гэж үзэж байна. Хэвлэлийн түүхэнд ийм үйл явдал гарч байсан ч олноороо эсэргүүцэл илэрхийлж байсныг санахгүй байна. Улстөрчид бие биенээ хаацайлдаг. Тухайлбал, Чингис бондоос хэн нь хэдийг авсан бэ, хугацаандаа эргэн төлсөн үү, үгүй юу  гэдгийг бид мэдэхгүй  бодитойгоор мэдэхгүй байгаа. Үүнийг хэвлэлийнхэн эрэн сурвалжилж гаргаж тавьж байгаа. Энэ бодит мэдээллүүдийг хаах, санхүүжилтээр нь боож хэвлэл мэдээллийг боомилох гэсэн санаа гэж хэвлэлийнхэн үүнийг дүгнэж байгааг буруу гэж үзэхгүй байна. Хэвлэлийнхний бичсэн нийтлэлийн мөрөөр хуулийнхан явдаггүй. Харин бичсэн сэтгүүлчийг нь мөшгөөд явдаг.  Уг нь хууль хяналтын байгууллагад мөрдөн байцаах ажиллагаанд тус дэм болж байгаа хэрэг гэж би үздэг.  Гүтгэхийг хэн ч дэмжихгүй байгаа. Сэтгүүлч санаатайгаар хүн гүтгэдэггүй. Энэ мэдээллийг улстөрчид гаргадаг гэдгийг дахин хэлье. Хэрэв сэтгүүлч яарч даараад сонин нь буух, телевизийнхний хувьд цаг нь болох гээд алддаг онодог юм бий. Хэрэв тэгсэн бол алдааныхаа төлөө уучлал гуйх, түүнийг хэрэгжүүлэх ёс зүйн зөвлөлийг байгуулаад ажиллаж байгаа.ОУ-ын жишиг ийм. Хууль өнөөдөр хэнд үйлчилдгийг бүгд мэднэ. Эрх мэдэлтэй мөнгөтэй хүнд үйлчилдэг. Энэ утгаараа өнгөрсөн парламентын үед гүтгэхтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулдаг байсныг Зөрчлийн хууль руу оруулсныг дэвшил гэж үздэг. Гэхдээ өмнөх Эрүүгийн хуульд торгуулийн хэмжээ 2-20 сая байгаагүй. Үүнийг 20-100 сая төгрөгийн торгууль болгоод оруулж ирж байна. Ямар их мөнгө вэ? Яасан том хэлдэг юм бэ? Ямар баян юм. Хэнийг айлгах гээд байгаа юм. Өмнөх хоёр хуулиа дордуулсан зүйл боллоо. Хавтгайруулсан ойлголт хэрэггүй. Парламентын 76 гишүүн бүгдээрээ торгуулийг өсгөхөөр ажилласан гэж бодохгүй байна. Хууль зүйн байнгын хороон дээр дөрөв таван гишүүн төгөлдөр хуур дарж, энэ заалтыг оруулж ирсэн бусад нь мэдээ ч үгүй байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Гүтгэх үйлдлийг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар гэмт хэрэг гээд тооцсон. Бусдын нэр хүнд алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилбол бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлэн торгох буюу 1-3 сар хүртэл баривчлах ял шийтгэлтэй. Өнгөрсөн парламентын үед баталсан Зөрчлийн хуульд хүний нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн эсвэл мэдээллийн хэрэгсэл нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг 1000 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 10000 төгрөгийн хэмжээний тэндэх нэгжээр торгоно гэсэн байгаа/тухайн үед 1000 нэгжийг 2000 төгрөгөөр тооцсон/. Бидний Засгийн газраас өргөн барьсан хуулийг Зөрчлийн хуулийг өргөн мэдүүлэхдээ гүтгэх заалтаар торгууль нь хувь хүн 2 сая, хуулийн этгээд 20 сая төгрөг байхаар оруулж ирсэн. Хууль зүйн байнгын хороогоор төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед санал гаргаад хувь хүнд 10 сая, хуулийн этгээдэд 100 сая төгрөгийн торгууль ногдуулахаар болж, нэмэгдсэн байгаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураах үед энэ санал дэмжигдэхгүй бол хуучин санал нь үлдэнэ. 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мөнхөө 2018-07-03 06:13:22
    шал худалч, алдар нэр албан тушаалд дуртай хөгийн авгай.өөрийгөө яаж эрүүл мэндийн сайд хийнэ гэж боддовоо.одоо энэ салбарыг хар даа унаж гүйцсэн.ганди ламбаа ж...
    103.242.44.202
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-07-02 03:42:59
    Сараа гишүүн архи ууж агсэн тавьдаг гэсэн үү. Оюунхоролтойгоо барьцалдсан уу. Хаана ньч хүрэхгүй. Эрчүүдтйг эргүүлдэж. Тоглоом тоглож .архи уудаг гэж сонссон юм...
    122.201.31.194
    Мэдэгдсэн Хариулах
  • мөнхбат 2017-05-02 16:12:59
    Хүнийг гүтгэнэ гэдэг үнэхээр байж болох уу. Манай сэтгүүлчид бүгд ингэж буруу аргаар мөнгө олдог болоо юу. Д.Сарангэрэл гишүүн ч тэр бурууд хатуу баймаар
    103.26.193.139
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2017-04-28 09:22:48
    HAHUUL UGCH IH HURLIIN GISHUUN BOLSON CHOIJILSURENG ARD TUMEN NUDEERE HARSAN YMAR TORGUUL UGEH VE
    202.9.40.111
    Мэдэгдсэн Хариулах
  • зак 2017-04-28 02:42:32
    ер нь зөрчлийн тухай хуульд сонгуулиар худлаа амлаж, олны саналыг авсан бол, 200 сая төгрөгөөр торгоно гэсэн санал гаргаач
    202.9.42.155
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-04-28 02:26:15
    зөв сэтгүүлчид мөнгө аваад бусдыг дормжилох нь байхгүй болно сул орж ирдэг мөнгө нь алга болохнь гээд боож үхлээ юу сэтгүүлч нэртэй луйварчид аа
    122.201.24.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-04-27 14:00:23
    Өөрөө төгөлдөр хуур дарчихаад би дараагүй 4,5 гишүүн дарсан гээд,бултаад л хаяагаа хадраад л
    103.57.93.153
    Мэдэгдсэн Хариулах
  • balai 2017-04-27 13:01:29
    ene balai tultraa emgwn odoo yuch hiihgui chadvargui manuuhai suuliin yed bie toogood bgaa muu haashaa yum songuuliin yer dolooj avchih feed bsan teneg emgwn
    59.153.113.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-04-27 10:18:48
    Olnii tanil bolson gedgeeree turuu barij garch irsen setguulch uls turchid mongold hezeech sain zuiliig avchraagui tednii neg ni ene balai avgai.
    202.9.40.236
    Мэдэгдсэн Хариулах
  • ydth 2017-04-27 09:58:04
    ene teneg shulga amitan yu geed bnaa naad setgvvlch gedeg nohod yamarch bolovsrol bhgvi zob bichij chadahgvi tegeed mongo gebel shuud hvniig gutaadag sh dee
    66.181.170.226
    Мэдэгдсэн Хариулах