Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн аюул дагуулж байна
2012 оны 8 сард Франц улсын Каен их сургуульд хоёр жилийн туршид хийгдсэн "Хортон шавьж устгах бодист тэсвэртэй хувиргасан амьд организмаас гаралтай эрдэнэшиш ба газар тариалангийн хортон шавьж устгах бодисийн урт хугацааны хор хөнөөл" сэдвээр хийсэн судалгааны аймшигтай үр дүн нь хувиргасан амьд организмаас гаралтай улаан буудайгаар хоололсон хулганууд маш том хавдартай болсон байна. Хувиргасан амьд организмаас гаралтай улаан буудайгаар хоололсон судалгаанд хамруулсан 100 эм хулганы 70% нь 100 эр хулганы 50% нь том хавдраас болж үхсэн бөгөөд бөөр, элэгний архаг өвчтэй болжээ. 

Дэлхий даяар хамгийн анх генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг АНУ-ын “Монсанто” корпораци 1988 онд гаргаж иржээ. Тус корпораци нь Анхны трансген арвайг 1988 онд суулгасан бөгөөд 1993 оноос анх генийн өөрчлөлттэй хvнсний бvтээгдэхvvнvvд худалдаанд гарч эхэлсэн юм. Үүнээс хойш дэлхий даяар генийн өөрчлөлттэй хүнсийг ихээхэн хэрэглэх  болсон ч энэ хүний биед маш аюултай болох нь тогтоогдоод байна. Тодруулбал  идсэн хоол хvнс хоол боловсруулах замд орсноор ферментvvдийн vйлчлэлд орж эцэст нь амин хvчлvvд ба генvvд болж задардаг байна. Аминхvчлvvд нь хvний бие организмд хvч чадал өгөхөд харин генvvд нь бие организмыг нөхөн бvтээхэд оролцдог. Энэ vйл явц нь ходоод шулуун гэдэсний хананд эдгээр генvvд шимэгдэж орохоос эхлэнэ. Тэгвэл одоо аалзны ген таны ходоод гэдэсний хананд шимэгдэж байрласан гээд төсөөлөөрэй. Энэ урьд өмнө хэзээ ч “таарч” байгаагvй генvvдийг хvний ходоод “таньж боловсруулж чадахгvй” учир дотор гаж хөгжил /мутаци/ эхэлдэг ба vvний эцэст хvмvvс бид бие организм дотор маань ямар харь генvvд байрлах болсонг мэдэх аргагvй юм.

Харин манай орны хувьд хэрэглэж буй бараа бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийн гаднаас импортолдог тул бидний эрүүл мэнд аюулд ороод байгаа юм. Учир нь манайхан хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авахдаа тэр бүр савлагаа болоод бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, орц найрлагыг нь үзээд байдаггүй тул химийн найрлага ихтэй өөрөөр хэлбэл генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэж байгаа юм. Энэ нь бидний эрүүл мэндэд аюул учруулж буйг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Длэхий нийтээрээ  генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг худалдахдаа савлагаан дээр нь хувиргасан гэдгээ мэдэгдэх хэрэгтэйг сануулж үүн дээр ихатуу хяналт тавьж байна. Хэрэв ингэвэл иргэд тухайн бүтээгдэхүүнийг заавал худалдан авах шаардлагагүй болно хэмээн үзэж байгаа юм. Харин манайд энэ төрлийн хяналт дутагдаж байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • shudraga 2014-07-30 06:25:02
    Hudlaa sencation tariad l humuusiin setgel sanaag uurchlood tarhi ugaagaad hereggui,ilruulj chaddaggui lab-n chini huchin chadal hurdeggui yum bol tatan buugdah heregtei,neg l ih tom yarisn hun ailgasn ulsuud,hiij buteej bgaa yum yu ch bhgui,tegeed bas ar
  • shudraga 2014-07-30 06:23:58
    Ter mergejlin hyanaltiin laboratory geed tatvar tulogchdiin mungoor amidardag garuud ajlaa oligtoihon hiigeed yag yamar yamar geniin uurchlolttei buteegdhuun orj ireed bna gedgiig shinjilj togtooh heregtei.Tegeed niited anhaaruulga hiij,ter asuudaltai GMO
  • zochin 2014-07-30 02:27:42
    Мэдээлэл хүргэх гэж байгаа юм бол тодорхой бичээчээ.Манайд ямар гений өөрчлөлттэй бүтээгдэхүүн орж ирээд байгаан.Бас яагаад МХГазар шалгахаа болино гэсэн тухай шалтгааныг нь тодруулаад дорвтой мэдээлэл бичээчээ, худлаа сэтгэл санаа үймүүлсэн мэдээ гэхэд м
  • зочин 2014-07-30 01:56:02
    Хяталаас Артан тариа гэсэн гурил ачигдаж ирж байгааг саяхан бичсэнийг уншсан.Бас энэ том том бэлцийсэн алимнууд ,бусад жимснүүдийг бид мэдэхгүй л идэж байгаа ш дээ.Одоо гаалиар зарим хүнсийг шалгахгүй оруулна гээд зурагтаар улсын мэргэжлийн хяналтын дарга
  • zochin 2014-07-30 01:10:52
    hudlaa baahan medeelel tsatsaj ard irgediin setgel sanaag tugsheeh shaardlagagui. bid eh orhi hursund urgasan nogoo, guri, ecologin tsever mailn mah, suuge heregleed bhad ene ayuld nervegdehgui yum Harim impotin yanz buriin chiher, jims, amttan hereglehgu