Сайншандад нарны цахилгаан станцын шав тавилаа

Дорноговь аймгийн Сайншанд хотод нарны цахилгаан станцын шав тавилаа. Монголын хамгийн том буюу 30мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг Дезерт Солар Пауэр Вуан ХХК Герман улсын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх юм байна. 

Тус нарны цахилгаан станцыг Сайншанд сумын III багийн нутаг дэвсгэрт 714000 м.кв талбайд барих бөгөөд бүтээн байгуулалтын хүрээнд түр болон байнгын 150 гаруй ажлын байр шинээр бий болох аж. Энэхүү нарны цахилгаан станц нь жил бүр 52.276 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчинд нийлүүлэх юм байна. Нарны цахилгаан станцыг барих ажил тавдугаар сараас эхлэх бөгөөд энэ ондоо багтаан барьж дуусгахаар төлөвлөжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Маш сайн 2017-04-28 10:48:50
    Маш сайн бна. БИО- ОО худалдаж аваарай.. утас96665225. 94040070