Генералуудад олгодог байсан урамшууллыг ирэх жилээс сэргээнэ гэв

Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ой, “Монгол генералуудын өдөр” өнөөдөр тохиож байна. Түүхт энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат генерал цолтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  

Тэрээр эх орныхоо төлөө зүтгэсэн хичээл зүтгэл, хийж бүтээсэн бүхнийх нь төлөө генералууд, тэдний гэр бүлд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж гарын бэлгээ гардууллаа. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч генералуудад олгодог байсан урамшууллыг ирэх жилээс сэргээнэ гэж хэллээ.





Өдгөөгөөс 73 жилийн тэртээ буюу 1944 оны дөрөдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын 11 хүнд дэслэгч генерал, хошууч генерал цол олгосноор анхны алтан мөрдэстнүүд төрөн гарсан юм.

Үүнээс хойш зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 180 хүн генерал цол хүртээд байна. Энэ жилийн “Монгол генералын өдөр”-ийн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газар зохион байгуулсан бол ирэх жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • o9p 2017-05-01 03:18:40
    ene ontsgoigiin teneg yu hiij bgaa yum boloo
  • цэргээсээ олон генералтай 2017-04-29 01:30:00
    дэлхийн хэмжээний дайн МУ-д сүүлийн 25 жилд хаана болж энэ улсууд ямар онцгой гавьяа байгуулсан юи болоо???
  • Зочин 2017-04-28 21:52:48
    Мөнгөгүй гээд иргэдэд ногдуулах татварыг нэмээд, хүүхдийн мөнгө хасаад байсан яасан бэ?
  • зочин 2017-04-28 17:17:02
    Генералууд дотор ажил,мэргэжлийн талаасаа биш намын дэмжлэг,танил талаараа болсон хүмүүс бас байна даа.
  • irgen 2017-04-28 12:50:09
    Novshiin avilgach. Am neeh burtee l halamj,uramshuulal taraana gene.
  • ! 2017-04-28 11:06:19
    Татвар төлөгчдийн мөнгөнөөс л өгөх гэж байгаа биз дээ? Иргэн би л лав генералуудад өг гэж татвар төлөөгүй шүү!!!